Дундговь

2017 / 03 / 11 | Бямба 23:42

 Дундговь/МОНЦАМЭ/ Ноос, ноолуур угааж боловсруулах үйлдвэр Мандалговь хотод үйл ажиллагаагаа эхлэхээр зэхэж байна. 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Их Онь” ХХК эл үйлдвэрийг байгуулжээ.

2017 / 03 / 11 | Бямба 22:18

Дундговь/МОНЦАМЭ/ Сайхан- Овоо сумын иргэн Т. Тогтохбуян модон эдлэлийн үйлдвэрлэл эхлээд 4 жил болж байгаа. Өөрөөс гадна нэг хүнийг ажлын байртай болгож, хоёул энэ хугацаанд 380 гаруй захиалагчид 60 нэр төрлийн 600- аад бүтээгдэхүүн үйлдвэрлэж өгсөн. Хоёулхнаа ийм хэмжээний үйлдвэрлэл явуулж чадсан юм чинь сумандаа байгаа мужаануудаа нэгтгээд үйлдвэрлэлээ томруулбал орон нутагт илүү үр өгөөж бүхий үйлдвэрлэл нэмэгдэх боломж бий гэдгийг хэлж байна. Харин үүний тулд үйлдвэрлэлийн томхон байр хэрэгтэй. Ийм байртай болоход л орон нутгийн дэмжлэг хэрэгтэй гэлээ.

2017 / 03 / 11 | Бямба 19:29

Дундговь/МОНЦАМЭ/ Ирэх зун тус аймгийн мал аж ахуйн салбарт хийх томоохон нэг ажил бол мал угаалга юм.Ингэхдээ стандартын дагуу бэлдсэн уусмалд малыг бүх биеэр нь шумбуулж угаах нь илүү үр дүнтэй гэж үзэж, мал угаалгыг хөдөө аж ахуйн салбарын энэ оны нэг зорилт болгожээ.

2017 / 03 / 10 | Баасан 19:00

Дундговь/МОНЦАМЭ/ Малын үржил селекцийн ажлыг чанаржуулж, үүнд чиглэсэн орон нутгийн стратеги төлөвлөгөө боловсруулахаар болж байна. Үүний тулд малчид, мал бүхий иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж, санал бодлыг нь сонсохоор ажлын хэсгийг аймгийн Засаг дарга томилжээ.

2017 / 03 / 10 | Баасан 13:28

Дундговь/МОНЦАМЭ/ ХХАА-ын дэргэдэх Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн эмч нар ишиглэж чадахгүй, төллөлт удааширсан ямаанд кесарева хагалгаа хийсэн байна. Ийм төрлийн хагалгааг 2013 оноос эхлэн хийдэг болсон талаар лабораторийн эрхлэгч А. Оюунцэцэг хэллээ.

2017 / 03 / 10 | Баасан 12:49

Дундговь/МОНЦАМЭ/ Малчны хотонд төлийн дуу цангинаж эхэллээ.  Энэ хавар Дундговь аймгийн малчид 1 сая 310 гаруй мянган эх малаас төл хүлээн авна.Өнөөдрийн байдлаар 17 мянган эх мал төллөж, мал төллөлт 1.3 хувьтай байгааг аймгийн ХХАА- н газраас мэдээллээ.

2017 / 03 / 08 | Лхагва 22:37

Дундговь/МОНЦАМЭ/ Тус аймагт “Ард” хэмээх шинэ телевиз үйл ажиллагаагаа эхэллээ. “ Орон нутгийн мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах хэрэгсэл иргэдэд алга байна. Иргэд улс эх орныхоо өнцөг буланд болж байгаа төдийгүй дэлхий ертөнцийн үйл явдлыг авч чаддаг хэрнээ өөрийн амьдарч буй орон нутгийн мэдээ мэдээллийг хүлээн авах нөхцөл манай аймгийн хувьд бүрдэхгүй байгаа юм. Тиймээс энэ орон зайг нөхөж телевизээ үүсгэн байгуулсан” гэж телевизийг үүсгэн байгуулагч Г. Мөнхбаатар хэллээ.

2017 / 03 / 08 | Лхагва 21:33

Дундговь/МОНЦАМЭ/ Өндөршил сумынхан хамгийн өндөр настай иргэнээ Буянтай ээжээр өргөмжилж, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр хүндэтгэл үзүүллээ.

2017 / 03 / 08 | Лхагва 18:59

Дундговь/МОНЦАМЭ/ Энэ оны долдугаар сард их номч Зава Дамдин гавжийн мэндэлсэний 150 жилийн ойг Дундговьчууд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүний намтар түүх, эрдэм чадлын тухайд сонирхолтой олон яриа үлдсэн байдгийг сонирхуулъя.

2017 / 03 / 08 | Лхагва 13:23

Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн анхны сонин “Чойбалсанч” нэртэйгээр аймаг байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа буюу 1948 оны 5 дугаар сарын 1- ны өдөр хэвлэгдэж байжээ.

 1913 оны гуравдугаар сарын 6- ны өдөр нийслэл хүрээнээ "Шинэ толь" хэмээх анхны сонин бичиг хэвлэгдсэнээр Монгол Улсад үндэсний сэтгүүл зүйн түүхийн хуудас эргэж, өдгөө 104 жилийн ойтой золгоод байгаатай нэгэн адилаар Дундговь аймагт сэтгүүл зүйн үндэс тавигдаад 69 жил болж байгаа юм.

Pages