Дундговь

2017 / 02 / 20 | Даваа 17:27

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн малчид үндэсний үйлдвэрүүдэд малынхаа арьс, ширийг  өгсний хариуд 1 тэрбум гаруй төгрөгийн урамшуулал авахаар болсон байна.

2017 / 02 / 20 | Даваа 16:23

Дундговь /МОНЦАМЭ/ Тэмээн сүргээ өсгөсөн малчдаа урамшуулдаг болсноор сүүлийн гурван жилд тэмээгээ бараг хоёр дахин өсгөсөн сайн мэдээ Дундговь аймгийн Адаацаг суманд байна.

2017 / 02 / 20 | Даваа 15:41

Дундговь /МОНЦАМЭ/ Олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол улсаас оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд Дундговь аймгийн шигшээ багийн бас нэгэн тамирчин шалгарсан байна.

2017 / 02 / 20 | Даваа 14:43

Дундговь /МОНЦАМЭ/ Гал тахиа жилийн босгон дээр Дундговь аймгийн 5 малчин Монгол Улсын аварга малчин хэмээх хүндтэй цол өргөмжлөлийн эзэн болж байна. Улсын аварга малчдын хамгийн залуу 37 настай Дэрэн сумын Саруул багийн малчин Б. Эрдэнэбаяр, хамгийн ахмад  67 настай  Дэлгэрцогт сумын Баянбулаг багийн малчин Б. Тагарваа нарт УИХ- ын гишүүн Б. Наранхүү болон аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ нар өчигдөр шагналыг нь гардуулж өглөө.

2017 / 02 / 20 | Даваа 13:10

Дундговь /МОНЦАМЭ/ Гал тахиа жилийн босгон дээр  Дундговь аймаг мал аж ахуйн салбарын хөгжил үнэтэй хувь нэмэр оруулсан 15 малчныг “Аймгийн аварга малчин”- наар шалгаруулсан. Аварга малчдын шагналыг аймгийн удирдлагууд хотонд нь очиж гардуулан өгч байна.

2017 / 02 / 18 | Бямба 19:14

Дундговь/МОНЦАМЭ/ Зава Дамдин гавжийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, өмсч байсан хувцас, шашны эдлэлүүд амьдарч байсан гэрийн нь хамт Дундговь аймгийн музейд хадгалагддаг. Энэ онд их номчийн мэндэлсний 150 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойд зориулан их номчийн гэр музейг тэрэгтэй болгохоор аймгийн музейн хамт олон төлөвлөж байна.

2017 / 02 / 18 | Бямба 14:24

Дундговь аймгийн Засаг дарга улаагчин тахиа жилийн сар шинийн баярын гарын бэлэгээ ахмадуудаа илгээж байна. Засаг даргын бэлгийг энэ жил 78 ахмад настан хүлээн авна.

2017 / 02 / 18 | Бямба 12:30

Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн нэг өдрийн хоолны төсөв хэт бага байгаагаас өлсдөг тухай хүүхдүүд хэлж байна. Хоолондоо цаддаггүйгээс аав ээжийнхээ өгсөн мөнгөөр жигнэмэг, гурилан боов, бэлэн гоймон зэрэг хямд үнэтэй хүнс авч иддэг. Энэ бол бүтэн жилийн 250 гаруй хоногт нь дотуур байранд аж төрдөг хүүхдүүдийн хувьд тулгамддаг эхний асуудал болдог байна.

2017 / 02 / 18 | Бямба 09:19

Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд үйлдвэрлэв гэдэг шошготой торомны ноосон хөнжил хүмүүсийн худалдан авах дуртай бүтээгдэхүүн болжээ. “Кашмер Далай” цехийн эзэн Ш. Бөндөгхорол хэлэхдээ, “Торомны ноосон хөнжлийг тансаг хэрэглээ гэж би боддог. Зөөлөн, дулаахан. Гадаа салхинд дэлгээд тавихад улам л хөвсгөр болдог.Өд шиг хөнгөн.Их таатай. Иймээс би тансаг хэрэглээ гэж хэлэх дуртай” гэв.

2017 / 02 / 17 | Баасан 22:26

Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд Дундговь аймгийн Засаг дарга төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаар санамж бичиг үзэглэлээ.

Pages