Дундговь

2017 / 02 / 17 | Баасан 20:05

Агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсийг Мандалговь хотын хамгийн олон хүн ам суурьшдаг хороололыг хамруулан тогтоож байна. Энэ бүсэд мөн усан халаалтын болон нам даралтын зуухыг олноор ашигладаг аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж байна.

2017 / 02 / 17 | Баасан 00:11

Сумын сургуулийн хүүхдүүд агааржуулалтгүй, гэрэл, хаалгагүй, бохир модон жорлон ашиглаж байгаа нөхцлийг халахаар Мобиком корпораци “Дэлхийн Зөн” Олон улсын байгууллага хамтран “Сумын сургуулийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах” төслийг дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн. Энэ төсөлд Дундговь аймгийн Хулд сумын сургууль хамрагдахаар болсон байна.

2017 / 02 / 16 | Пүрэв 23:53

Дундговь аймгийн Өлзийт сумын Соёлын төвийн хамт олон “Хөмөргөн гурвалжин” хэмээх бүжгэн жүжгийг CD бичлэгээр ард иргэддээ үзүүлсэн байна. Энэ бүжгэн жүжгийг Өлзийт сумын нутагт хадгалагдаж буй хадан зургийн судалгаанд тулгуурлан бүтээсэн бөгөөд урлагийн бүтээлээр дамжуулан өөрийн нь нутагт буй түүх соёлын дурсгалын үнэ цэнийг ард иргэдэд танин мэдүүлэх зорилгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулсан гэж Соёлын төвийн эрхлэгч Ц. Хадхүү ярьсан юм.

2017 / 02 / 16 | Пүрэв 22:52

Энэ онд улсын төсвийн 860 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн 2 сургуулийн дотуур байр засагдаж, нэг сургуулийн дотуур байр ашиглалтад орно.

2017 / 02 / 16 | Пүрэв 22:16

Багшийгаа өөрсдийн нь дотнын найз шиг байхыг, сургууль орчиндоо ялгаварлан гадуурхалт, ямар нэгэн дарамт шахалтгүй байхыг, дотуур байрандаа тохь тухтай аж төрөхийг хүүхдүүд хүсч байна. Үүнийгээ тэд шийдвэр гаргах түвшинд дуулгасан юм.

2017 / 02 / 15 | Лхагва 22:40

Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл Япон улсаас Монгол улсад суух элчин сайдаар ажиллаж байсан Такэнори Шимизүгийн урилгаар тус улсын Ойта мужийг зориод ирлээ.

2017 / 02 / 14 | Мягмар 23:51

Монгол Улсын Ардын багш Д.Төмөр төрөлх Дундговь аймгийн Дэрэн сумынхандаа хандан сум орон нутгаараа Үндэсний бичиг үсгийн өв соёлоо уламжлан тээгч болохыг уриалсан байна. Тэрээр үндэсний бичиг үсгээ хэрэглээ болгохын тулд үндэсний хэмжээнд хэвлэгдэн гарч байгаа цорын ганц “Хүмүн бичиг” сониноо захиалан уншдаг байхыг уриалгадаа онцолжээ.

2017 / 02 / 14 | Мягмар 23:16

Өнгөрөгч сарын сүүлчээс эхлэн Дундговь аймгийн эмийн сангууд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийг нь хөнгөлдөг эмийг олгохгүй байгаа юм. Хоёрдугаар сар гараад эмийн хөнгөлөлт хэвийн үргэлжилнэ гэж иргэд хүлээж байсан. Гэсэн ч одоогийн байдлаар эм олгогдоогүй хэвээр байгааг аймгийн ЭМНД- ын хэлтсээс тодрууллаа.

2017 / 02 / 14 | Мягмар 22:49

 Японы Жайка байгууллага Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт сайн дурын ажилтнаа илгээсэн байна. Сайн дурын ажилтан Амэмия Юрико нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ЭМГ- ын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах юм.

2017 / 02 / 14 | Мягмар 21:42

Дундговь аймгийн музей соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч иргэдээ бүртгэсэн. Өвийн 5 ай савд одоогоор 219 иргэнийг бүртгээд байгаа бөгөөд үүн дотор аман ташилт, дандилдах урлагийг уламжлан тээж яваа ганц хүн бүртгэгджээ. Энэ хүн бол Өлзийт сумын Соёлын төвийн эрхлэгч СТА Ц. Хадхүү. Түүнээс дандилдах урлагийг хэрхэн уламжилж, хөгжүүлж явааг нь сонирхсон юм.

Pages