Дундговь

2017 / 02 / 13 | Даваа 22:28

ХХААХҮЯ, МҮОНР хамтран 45 дахь жилдээ  “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналын эздийг тодруулсан бөгөөд Дундговь аймгийн 2 малчин “Алтан хурга”- ны эзэд боллоо. Тодруулбал, Хулд сумын Бүлээн багийн малчин Б. Цэенцогзол, Гурвансайхан сумын Элгэн багийн малчин А. Бараахас нар энэ шагналын болзлыг хангажээ.

2017 / 02 / 13 | Даваа 21:54

Бичин жилд Дундговь аймгаас 5 малчин Монгол Улсын аварга малчин цол өргөмжлөлийн эзэн болж байна. Монгол Улсын сайн малчин цол өргөмжлөл энэ жилээс эхлэн "Аварга малчин" болж өөрчлөгдөж байгаа бөгөөд аварга малчны шалгаруулалтад тус аймгаас 6 малчныг тодорхойлон холбогдох яаманд илгээгээд байсан юм.

2017 / 02 / 13 | Даваа 20:53

Дундговь аймгийн музей хүрэл зэвсгийн үеийн үзмэрүүдээ олон нийтэд иж бүрнээр нь дэлгэн үзүүлж байна. Тус музей  МЭӨ III мянганаас YIII зуунд хамаарагдах хүн төрөлхтний түүхийн чухал үеийн хүрэл эд өлгийн зүйлсээрээ Монгол улсын бусад музейнээс онцгойрон ялгардаг.  

2017 / 02 / 13 | Даваа 20:08

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Соёлын төв “Номтой цэнгүүн” үдэшлэгт иргэдээ урьдаг байна. Иргэд мөнгө биш ном өвөртлөн үдэшлэгт ирнэ. Ном нь нэг ёсондоо үдэшлэгийн тасалбар болдог ч сумын номын санг баяжуулахад хувь нэмэртэй сайн арга болж чаддагийг номын санч сонирхуулсан юм.

2017 / 02 / 13 | Даваа 16:03

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт хонины цэцэг өвчний голомт үүссэний улмаас  өнгөрсөн сарын эхнээс тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг цуцлан энгийн байдалд шилжүүллээ.

2017 / 02 / 08 | Лхагва 11:44

Дундговь аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоолоор сар бүрийн эхээр хүүхдүүдээ сонсох өдөртэй боллоо. Тодруулбал, хүүхдийн язгуур эрх ашгийг хамгаалж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэхийн тулд “Хүүхдийн дуу хоолой ба үр нөлөө” өдрийг ийнхүү бий болгожээ. Энэ өдөр сар бүрийн 3- 5- нд ажлын аль нэг өдөр товлогддог байх юм.

2017 / 02 / 07 | Мягмар 20:23

Дундговь аймгийн Гурвансайхан сумын мянгаас дээш толгой малтай малчид сумандаа “Мянгатын сан” байгуулжээ. Энэ тухай тус сумын ЗДТГ- ын дарга Б. Энхтуяагаас тодруулсан юм.

2017 / 02 / 07 | Мягмар 14:36

ЕБС- ын төгсөх ангийн сурагч хүү сурагч насандаа бичиж туурвисан шүлгээ ном болгон хэвлүүлжээ. “Надад хольж болохгүй цус гэж бий. Надад сольж болохгүй хэл гэж бий...” хэмээн сурагч хүү монгол эх орондоо монгол хүн болж мэндэлснээрээ бахархаж шүлэглэсэн байна. Энэ мэт эх орон, эр цэрэг, уудам тал нутаг, ижий аавын тухай 80 гаруй шүлэг, уралдаанд оролцож байсан 10 гаруй эссе бичлэгээ номондоо багтааж, “Ган үзэгний сэвшээ” хэмээн нэрлэжээ. Ийнхүү өөрийн бүтээлийг ном болгосноороо Г. Лхамсүрэн хүү үеийнхнээсээ анхдагч болжээ.

2017 / 02 / 07 | Мягмар 10:27

Дундговь аймгийн музей соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч иргэдээ бүртгэжээ. Өвийн 5 ай савд одоогоор 219 иргэнийг бүртгэсэн. Цаашид өвлөн уламжлагчдыг илүү нарийн илрүүлж бүртгэлжүүлэх шаардлагатай байгаа гэж музейн мэргэжилтэн Ж. Мөнхцэцэг хэллээ.

2017 / 02 / 07 | Мягмар 09:50

Сар шинийн баяр айсуй энэ үед хонины махны борлуулалт урьдынхаас бага зэрэг өсч байгааг Мандалговь хотын хүнсний захын гадна мах худалдаалж буй иргэд хэлж байна. Үнэ ханш нь ч урьд сарынхаас өсч, нэг кг нь 4200 төгрөг болжээ.

Pages