Дундговь

2017 / 03 / 30 | Пүрэв 10:32

Дундговь/МОНЦАМЭ/ Хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн шууд үр дүн эмнэлэг, эмнэлгийн ажилтны тоогоор биш, үзүүлж байгаа тусламжийн чанар, эмчийн мэдлэг  боловсролоос  шууд хамаардаг. Эмч хүн мэдлэг чадвараа байнга дээшлүүлэхээс гадна хийж байгаа ажилдаа судалгаатай ханддаг байх нь амжилтын үндэс болдог гэж Хүүхдийн зөвлөх эмч, клиникийн профессор, Монгол Улсын Хүний гавъяат эмч Б.Ганхөлөг хэлж байна. Энэ үүднээс тэрээр өөрийн нэрэмжит онол практикийн бага хурлыг зохион байгуулав.

2017 / 03 / 29 | Лхагва 00:37

Дундговь/МОНЦАМЭ/ Хөдөлмөрийн нийгмийн хамгаалалын яамнаас жил бүр шалгаруулдаг “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”- ын болзолыг Дундговь ЦТС- ний хамт олон хангаж, улсад хоёрдугаар байрт үнэлэгджээ.

2017 / 03 / 28 | Мягмар 23:54

Дундговь/МОНЦАМЭ/ “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ” гэж Цагдаагийн алба хаагчид өнөөдөр тангараг өргөлөө.

2017 / 03 / 28 | Мягмар 23:39

Дундговь/МОНЦАМЭ/ Өчигдрөөс эхлэн Гурвансайхан, Өндөршил сумын иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авч байна. Аймгийн төвд ирж авах шаардлагатай төрийн үйлчилгээг дэргэд нь хүргэж байгааг хөдөөгийн иргэд талархан хүлээн авч байна.

2017 / 03 / 27 | Даваа 23:42

Дундговь/МОНЦАМЭ/ Мэргэжил нэгт нөхдийнхөө хөдөлмөр үйлсийг алдаршуулах зорилгоор Монгол Улсын хүний гавъяат эмч М.Баянсан өөрийн нэрэмжит шагналыг бий болгожээ. Тэрээр энэ шагналаа “Алтан чагнуур” хэмээн нэрлэсэн байна.

2017 / 03 / 27 | Даваа 12:28

Дундговь/МОНЦАМЭ/  Малчин айлын гэр шатаж,  таван настай хүүхэд эндсэн харамсалтай явдал өнгөрөгч амралтын өдөр Сайхан- Овоо сумын нутагт гарлаа.

2017 / 03 / 27 | Даваа 11:59

Дундговь/МОНЦАМЭ/  Хулд сумын Олдох багийн нутаг Олгойн худаг хэмээх газар үхрийн галзуу өвчний тохиолдол гарч, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоов.

Энэ сарын 21- нд  галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн үхрээс дээж авч УМЭАЦ- ийн төв лаборторид шинжлүүлсэн бөгөөд  галзуу өвчин мөн болохыг тогтоосон хариуг 24- ны өдөр ирүүлж,  өнгөрөгч баасан гаригаас хорио цээрийн дэглэмийг эхлүүлсэн байна.

2017 / 03 / 24 | Баасан 17:09

Дундговь/МОНЦАМЭ/  Нэрт соён гэгээрүүлэгч, номч гавж Зава Дамдины мэндэлсэний 150 жилийн ойг Дундговьчууд ирэх долдугаар сарын 26- 30- ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдрүүдэд ямар үйл ажиллагаа болох нь тодорхой болсон байна. Үүнийг Ойг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Н. Эрдэнэ- Очироос тодрууллаа.

2017 / 03 / 24 | Баасан 14:12

Дундговь/МОНЦАМЭ/ Энэ сарын 22- ноос эхлэн үргэлжилсэн цасан шуурганаар Сайхан- Овоо сумын 12 өрхийн 3 мянга гаруй мал уруудсан тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Мөн урьд шөнө малтайгаа уруудаж төөрсөн тухай дуудлага ирж, сумаас 12 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн хэсэг гарч ажилласнаар өнөөдөр үдээс өмнө малтайгаа уруудсан малчныг эсэн мэнд олсон гэдгийг аймгийн ОБГ- аас мэдээллээ.

2017 / 03 / 23 | Пүрэв 21:00

Дундговь/МОНЦАМЭ/ Өнөөдөр Дундговь аймгийн Сайхан- Овоо, Дэлгэрхангай, Хулд, Өлзийт сумын нутгаар цасан шуургатай өнжиж байна. Сайхан- Овоо сумын хувьд хамгийн зузаан цастай  байгааг тодруулж сумын Цаг уурын өртөөтэй холбогдсон юм.

Pages