Дундговь

2017 / 03 / 24 | Баасан 17:09

Дундговь/МОНЦАМЭ/  Нэрт соён гэгээрүүлэгч, номч гавж Зава Дамдины мэндэлсэний 150 жилийн ойг Дундговьчууд ирэх долдугаар сарын 26- 30- ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдрүүдэд ямар үйл ажиллагаа болох нь тодорхой болсон байна. Үүнийг Ойг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Н. Эрдэнэ- Очироос тодрууллаа.

2017 / 03 / 24 | Баасан 14:12

Дундговь/МОНЦАМЭ/ Энэ сарын 22- ноос эхлэн үргэлжилсэн цасан шуурганаар Сайхан- Овоо сумын 12 өрхийн 3 мянга гаруй мал уруудсан тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Мөн урьд шөнө малтайгаа уруудаж төөрсөн тухай дуудлага ирж, сумаас 12 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн хэсэг гарч ажилласнаар өнөөдөр үдээс өмнө малтайгаа уруудсан малчныг эсэн мэнд олсон гэдгийг аймгийн ОБГ- аас мэдээллээ.

2017 / 03 / 23 | Пүрэв 21:00

Дундговь/МОНЦАМЭ/ Өнөөдөр Дундговь аймгийн Сайхан- Овоо, Дэлгэрхангай, Хулд, Өлзийт сумын нутгаар цасан шуургатай өнжиж байна. Сайхан- Овоо сумын хувьд хамгийн зузаан цастай  байгааг тодруулж сумын Цаг уурын өртөөтэй холбогдсон юм.

2017 / 03 / 22 | Лхагва 23:07

Дундговь/МОНЦАМЭ/  Дэлгэрхангай сумын Номгон багийн мянгат малчид хуримтлалын сан бүрдүүлдэг байна. Энэ жил энэ сангийнхаа хөрөнгөөр мал угаалгы банн хийхээр болсон гэж багийн Засаг дарга Ц. Даваа хэллээ.

2017 / 03 / 22 | Лхагва 22:30

Дундговь/МОНЦАМЭ/ Ирэх зун Монгол Улсад болох Ази Номхон далайн бүсийн скаутуудын 31- р жемборид Дундговь аймгаас 100 хүүхэд оролцоно. Дэлхийн 30 гаруй орны хүүхэд залуучууд хүрэлцэн ирж оролцох энэ томоохон үйл ажиллагаанд хүүхдүүдээ оролцуулахад зохион байгуулалт болоод бусад дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ илэрхийлжээ.

2017 / 03 / 22 | Лхагва 22:05

Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь лхагва гарагийг Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх,таниулах өдөр болгосон. Өнөөдөр энэ өдрийн анхных нь тохиож байгаа юм.

Энэ өдөр газар хөдлөлтийн аюул гамшиг, түүнээс урьдчилан сэргийлэх, тулгараад ирсэн үед өөрийгөө, гэр бүлээ хэрхэн аварч хамгаалах талаар богино хэмжээний видео зөвлөмж, баримтат киног Онцгой байдлын газар болон Газар хөдлөлтийг бүртгэх Мандалговь станц орон нутгийн телевизээр иргэдэд хүргэв

2017 / 03 / 22 | Лхагва 17:52

Дундговь/МОНЦАМЭ/ Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 4 дэхь долоо хоногийн Пүрэв гарагт гамшгийг зарлан мэдээлэх дуут дохиог дуугаргадаг. Энэ өдөр маргааш тохионо.

2017 / 03 / 22 | Лхагва 17:32

Дундговь/МОНЦАМЭ/ Арван кг ачаа өргөж яваа шиг тийм ачаалал жирэмсэн эхэд тулгарч ирдэг байна. Энэ ачааллыг эрчүүд өөрийн биеэр мэдэрч, жирэмсэн эхнэртээ анхаарал халамж хэрхэн хандуулах вэ гэдгээ илүү бодитоор ойлгосон сургалтыг аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасаг, Дэлхийн зөн- Дундговь ОНХХ- ийн дэмжлэгтэйгээр өнөөдөр зохион байгууллаа.

2017 / 03 / 22 | Лхагва 16:46

Дундговь/МОНЦАМЭ/ “Хүний намтар түүхийг судалж таниулахаас илүү өөр эрхэм гавъяа гэж үгүй биз ээ” хэмээн УИХ-ын дарга асан Д. Дэмбэрэл өөрийн сэтгэгдлээ бичиж, гарын үсгээ зурж үлдээсэн нь Сайнцагаан сумын иргэн Ц.Лхүндэвдоржид арав шахам жил хадгалагдаж байна. Үүн шиг 700 гаруй хүн түүний цуглуулгыг үзээд төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээсэн бөгөөд энэ нь хоббигоо хөгжүүлэхэд урам зориг өгч байдгийг тэрээр хэлсэн юм. Түүний цуглуулга аймгийн Төв номын санд дэлгэгдэж, өчигдрөөс эхлэн олон нийтэд дахин хүрч эхэлжээ.

2017 / 03 / 21 | Мягмар 23:41

Дундговь/МОНЦАМЭ/ Салхи шуурга, байгалийн онцгой үзэгдлийн үед болон ямар нэг байдлаар хөдөө хээр төөрч, тусламж хүсэх шаардлага тулгарах үе хэнд ч тохиолддог. Ийм үед Онцгой байдлын газар эсвэл тусламж хүссэн хүн рүүгээ мессэж илгээж, байршлаа тодорхойлон заах боломж ухаалаг гар утас хэрэглэгчдэд бүрджээ.

Pages