Сүхбаатар

2017 / 03 / 21 | Мягмар 16:34

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Сүхбаатар аймаг дахь салбарын захирал Ц. Мөнхбаяр аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзаж, Монголбанкны мөнгөний бодлого болоод инфляцийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

2017 / 03 / 21 | Мягмар 15:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд он гарсаар 13 иргэн ипотекийн найман хувийн хүүтэй зээлд шинээр хамрагджээ.

2017 / 03 / 20 | Даваа 18:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийд, Жаахан шарга театртай хамтран ес дэх жилдээ Шашин урлагийн цэнгүүнийг зохион байгууллаа. Энэ жилийн хувьд цэнгүүнд хөдөө сумдаас сүсэгтнүүд олноор ирж оролцож байгаа нь онцлог байлаа гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

2017 / 03 / 20 | Даваа 18:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн "Жавхлант шарга" морин спорт уяачдын холбоо /МСУХ/-ны нэрэмжит аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаан ирэх 4 дүгээр сарын 15-нд Мөнххаан суманд зохион байгуулагдах тов гарчээ.

2017 / 03 / 20 | Даваа 18:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөдөө аж ахуйн бирж, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Баяндэлгэр сумын ЗДТГ-тай хамтран ноолуурын дуудлага худалдааг анх удаа зохион байгуулах гэж байна. Ноолуурын дуудлага худалдаа  03 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Баяндэлгэр суманд болно.

2017 / 03 / 20 | Даваа 17:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн Монгол бичгийн багш Д.Амаргараг сурагчдынхаа хамтаар Зүүн бүсийн Монгол бичгийн олимиадад амжилттай оролцоод иржээ. Түүний бэлтгэсэн гурван шавь нь тэргүүн, дэд, тусгай байруудыг хүртсэн бол өөрөө мөн багш нарын төрөлд тусгай байрын  шагнал хүртсэн байна.

2017 / 03 / 18 | Бямба 14:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 96 жил, Монгол цэргийн өдрийг угтан Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн их жанжин Д. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

2017 / 03 / 18 | Бямба 14:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээнүүд эхэллээ. 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дөрвөн төрлийн ААШ тэмцээн болж байна. Тус аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байсны улмаас он гарсаар ч нэг ч тэмцээн зохион байгуулагдаагүй байсан юм. 

2017 / 03 / 18 | Бямба 13:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан болж, зургаан асуудал хэлэлцэн баталлаа. Хуралд ирвэл зохих 31 төлөөлөгчөөс 27 төлөөлөгч оролцож,  хуралдааны ирц 87 хувьтай байлаа

2017 / 03 / 17 | Баасан 17:06

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 96 жил, Монгол цэргийн өдрийг угтан Сүхбаатар аймгийн Цэргийн штабын зүгээс Засаг даргын тамгын газрын хамт олныг Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн үйл ажиллагаатай таницуулах ажлыг зохион байгуулжээ.

Pages