Хөвсгөл

2017 / 03 / 27 | Даваа 10:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Цас их орсны улмаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Галт, Баянзүрх зэрэг суманд хаваржилтын байдал хүндэрч малын хорогдол нэмэгдсээр байна

2017 / 03 / 27 | Даваа 10:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд авто тээврийн хэрэгсэл олширч албан ёсны бүртгэлтэй 8000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг байна.

2017 / 03 / 25 | Бямба 12:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хөвсгөл аймаг дахь салбар танхимаас аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг “Туг залах” хүндэтгэлийн ёслолоо 14 дэх жилдээ зохион байгууллаа.

2017 / 03 / 24 | Баасан 23:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 12 жилийн дараа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт ирэх сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж Алаг-Эрдэнэ сум, Мөрөн сумыг нүүлгэн шилжүүлнэ.

2017 / 03 / 24 | Баасан 23:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Орон нутгийн ерөнхий боловсролын  сургуулийн сурагчдын хичээлийн амралт эхэлж байгаатай холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд малчдын хүүхдүүдийг гэртээ харихад нь онцгой анхаарах үүргийг холбогдох  байгууллагуудад өгөв.

2017 / 03 / 24 | Баасан 14:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байрлалтай "Өгөөж" худалдаа үйлчилгээний төвд өглөөний 10 цаг өнгөрч байхад гал гарлаа. Тус төв нь 2 давхар бөгөөд 10 гаруй түрээслэгч иргэд үйлчилгээ явуулж байжээ.

2017 / 03 / 23 | Пүрэв 21:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Оюунлаг Тосонцэнгэл сумын Төлчин эмэгтэйчүүдийн чуулган болж баг бүрийн төлөөлөл болсон 100 гаруй эмэгтэйчүүд оролцож шинэ төлөө эсэн мэнд бойжуулах уриалга гаргалаа.

2017 / 03 / 22 | Лхагва 22:48

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх захирамж гарган, энэ сарын 25 буюу ирэх бямба гарагт бүх нийтээр хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар болов.

2017 / 03 / 22 | Лхагва 22:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Оюунлаг Мөрөн хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхийн нэрэмжит “Мөрөнгийн уянга” хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан болж Мөрөн  сумын сургууль бүхний төлөөлөл болсон 400 гаруй сурагч оролцлоо.

2017 / 03 / 22 | Лхагва 22:25

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Дэлгэрмөрөн Шишхэд голын сав газрын захиргаанаас дэлхийн усны өдрийг тохиолдуулан Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулиудын дунд усыг хэрхэн зохистой ашиглах талаар “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулав.

Pages