Хөвсгөл

2017 / 03 / 21 | Мягмар 11:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар жил бүр шилдэг сумаа тодруулдаг бөгөөд 2016 оны ажлын амжилтаар Тариалан сум шилдгээр 13 дахь жилдээ тодорч шилжин явах цом, тугийн эзэд боллоо. Шагналыг дараа жилийн эхний улиралд багтаан гардуулдаг уламжлалын дагуу орон нутгийн удирдлагуудын нэгдсэн сургалтан дээр гардуулан өглөө.

2017 / 03 / 20 | Даваа 22:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид болон Мөрөн сумын Засаг даргын зөвлөлийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан болж “Багийн засаг дарга-Иргэн таны гэрт” аяны тайланг хэлэлцэв.

2017 / 03 / 20 | Даваа 22:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Засаг даргын захирамжаар иргэдэд газар өмчлөх өргөдлийг хүлээн авч эхэллээ.

2017 / 03 / 20 | Даваа 22:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт энэ онд боловсрол соёлын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдэж 3000 орчим хүүхдийн сурч боловсрох нөхцөл боломж сайжирна гэж үзэж байна.

2017 / 03 / 20 | Даваа 22:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтэс энэ оныг “Орон нутагтаа ойртож ажиллах жил” болгон зарлаж алслагдсан сумдад ажиллаж эхэллээ.

2017 / 03 / 20 | Даваа 16:26

Хөвсгөл МОНЦАМЭ Хөвсгөл аймгийн Онцгой комиссын энэ оны хоёрдугаар хуралдаан болж хаваржилтын байдлын талаар авч хэлэлцлээ. Тус аймгийн хэмжээнд 50 гаруй мянган толгой мал хорогдсон бөгөөд хамгийн их мал Цэцэрлэг суманд 22500 мал хорогдсон байна.

2017 / 03 / 20 | Даваа 00:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран "Орон нутгийн удирдлагын чадавхийг дээшлүүлж, хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах нь" сэдэвт сургалтыг Булган аймгийн Хутаг Өндөр сумын Баатар ван амралт сувиллын газарт зохион байгууллаа.

2017 / 03 / 19 | Ням 23:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, 2016 оны улс төрийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан  Засгийн газраас барьж буй бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хөдөлмөрчдөд танилцуулж,  ард иргэдтэй уулзан санал хүсэлтийг сонсч иргэдийн сонирхсон асуултанд хариулт өглөө. 

2017 / 03 / 18 | Бямба 18:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол цэргийн баярын өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар аймгийн Засаг дарга Л.Ганболд болон 17 сумын Засаг даргын тамгын газрын дарга нарт бэлтгэл дэслэгч цол олголоо.

2017 / 03 / 18 | Бямба 18:20

Хөвсгөл /МОНЦАМЭ Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жил, Монгол цэргийн баярын өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хотгойдын баатар Чингүнжавын талбайд цэрэгжсэн байгууллагуудын хүндэтгэлийн жагсаал болов.

Pages