Хөвсгөл

2015 / 09 / 10 | Пүрэв 15:26

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 12 жилийн сургуулийн багш нар захирал Д. Өсөхцэцэгийг дахин захирлын ажилд томилсон учраас тус сумын багш нар 9-р сарын 7-оос эхлэн тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлаад байна.

2015 / 09 / 09 | Лхагва 17:34

Гурван аваргын өлгий болсон Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэд өмнөх жилүүдэд 25 мянга орчим тонн хадлан бэлтгэдэг байсан бол энэ жил гантай зун болсонтой холбогдуулан ургац тааруу байгаа учраас 14 мянган тонн хадлан бэлтгээд байна.

2015 / 09 / 09 | Лхагва 17:32

Хөвсгөл аймагт төрийн албаны архив, албан хэрэг хөтлөлтийн байдалд хяналт дүн шинжилгээ хийхээр шинжээч, байцаагчид ажиллаж байна.

2015 / 09 / 09 | Лхагва 17:15

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын түлээ түлшний зах дээр нэг машин түлээ 330 мянга, портер түлээ 130 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа бөгөөд иргэдийн худалдан авалт муу байна гэдгийг худалдаачид хэлж байлаа.

2015 / 09 / 09 | Лхагва 16:45

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт Солонгос улсын “VISION CARЕ” сайн дурын байгууллагын эмч нар ажиллаж байна.

2015 / 09 / 09 | Лхагва 15:56

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багт тарваган тахал гарсантай холбогдуулан тэр орчмын 500 га газрын тарваганы нүхэнд ариутгал халдваргүйтлыг хийжээ.

2015 / 09 / 09 | Лхагва 15:41

Азийн хөгжлийн банкнаас 30 сая долларын төсөл 8 аймагт хэрэгжүүлж байгаагийн нэг нь Хөвсгөл юм. Төслийн хүрээнд орон нутгийн жишиг цусны нөөц банк бий болгох зорилготой бөгөөд Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн нэг давхрын 7 өрөөг цусны стандартын төв болон тохижуулж, тоног төхөөрөмжөөр ханган сургалт мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.

2015 / 09 / 09 | Лхагва 14:48

Хөвсгөл аймгийн Засаг дарга өвлийн бэлтгэлийг эртнээс базаах албан даалгавар гарган бүх сумдын Засаг дарга нарын амралтыг дуусгалгүй ажилд нь оруулж өвлийг өнтэй давахад анхааран ажиллаж байна.

2015 / 09 / 09 | Лхагва 14:43

Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр тэргүүтэй албаны хүмүүс ажиллаж байна.

2015 / 09 / 04 | Баасан 15:18

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургууль Осорын Лувсанжамбаа агсаны нэрэмжит боллоо.

Pages