Хөвсгөл

2017 / 03 / 18 | Бямба 18:12

Хөвсгөл /МОНЦАМЭ Хөвсгөл аймагт Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан мэргэжлийн бус уран бүтээлчдийн дунд “Эх орны төлөө-2017” цэргийн сэдэвт дууны уралдааныг зохион байгуулж 16 сумын 80 гаруй дуучид оролцлоо.

2017 / 03 / 15 | Лхагва 00:41

Хөвсгөл /МОНЦАМЭ/  Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч, Эрүүл мэндийн газрын дарга нартай хариуцлага хамтын ажиллагаа сайжруулах гурвалсан гэрээ байгуулав.

2017 / 03 / 15 | Лхагва 00:24

Хөвсгөл /МОНЦАМЭ Хөвсгөл аймгийн Цэргийн штабаас монгол цэргийн өдрийг угтан цэрэгжсэн байгууллагуудын дунд зохион байгуулсан марш тактикийн тэмцээнд Хилийн цэргийн 0257-р ангийн хилчин залуусын 2 баг эхний байруудад  шалгарчээ.

2017 / 03 / 14 | Мягмар 23:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/  Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд энэ онд аймгийнхаа бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулахаар болсон гэдгийг иргэддээ мэдээллээ.

2017 / 03 / 14 | Мягмар 23:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/  Хөвсгөл аймагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн салбар орос хэлний төв байгуулагдан нээлтээ хийв.

2017 / 03 / 14 | Мягмар 00:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газрын 63-р тогтоолоор Хөвсгөл аймагт  “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хаврын хурдан морины азарга, их нас, соёолон, эрлийз дээд нас гэсэн ангилалд уралдаан болж уралдаанд 16 аймаг, 3 дүүргийн 230 гаруй уяачдын 400 гаруй хурдан хүлэг шандас сорилоо.

2017 / 03 / 13 | Даваа 23:36

 Цагаан-Уул сумын малчид 171381 төл хүлээн авч 5 бум малтай болно

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум аймагтаа мал сүргийн тоо толгойгоор сүүлийн 5 жил дараалан тэргүүлж байна. Тус сумын малчид энэ  хавар 171381 төл хүлээн авч 5 бум малтай болох зорилтыг дэвшүүлж байгаа ажээ.

2017 / 03 / 13 | Даваа 23:16

Хөвсгөл /МОНЦАМЭ Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар хулгай дээрмийн шинжтэй 6 хэрэг гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа тул аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхой үе шаттай зохион байгуулж эхэлээ.

2017 / 03 / 10 | Баасан 00:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/  Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран "Орон нутгийн удирдлагын чадавхийг дээшлүүлж, хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах нь" сэдэвт сургалтыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулна.

2017 / 03 / 10 | Баасан 00:39

Хөвсгөл /МОНЦАМЭ/  Дэлхийн эмч нарын баярын өдрийг угтан Хөвсгөлд эмч нарын дунд онол практикийн бага хурал, эмч нарыг чадавхжуулах сургалт, гар бөмбөгийн тэмцээн зэргийг зохион байгуулна.

Pages