Хөвсгөл

2017 / 03 / 10 | Баасан 00:34

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монгол улсын Засгийн газрын 63-р тогтоолоор Хөвсгөл аймагт анх удаа “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн уралдаан энэ сарын 12-нд зохион байгуулагдана.

2017 / 03 / 09 | Пүрэв 23:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ хавар 1 сая 800 мянга орчим эх мал төллөх бөгөөд зарим малчны хотонд төлийн дуу цангинан мал төллөж эхэллээ.

2017 / 03 / 09 | Пүрэв 15:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд 15 мянга гаруй малчин өрх байдаг бөгөөд энэ онд 9378 өрх 1 тэрбум 815 сая төгрөгийн ноосны урамшуулал авна.

2017 / 03 / 09 | Пүрэв 14:41

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Хангайн бүсийн хаврын уралдаан "Дэлтэй цэнхэрийн хурд-2017" болохтой холбогдуулан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтыг газартай хамтран малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор түр хяналтын 3 цэгийг энэ сарын 7-оос ажиллуулж эхэллээ.

2017 / 03 / 09 | Пүрэв 13:58

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт энэ сарын 12-нд Хангайн бүсийн хурдан морины уралдаан болохтой холбогдуулан аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас уяачдад зориулан зөвлөмж гаргалаа.

2017 / 03 / 09 | Пүрэв 13:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд зарим сумдад цас их орсны улмаас өвөлжилт хүндэрч хаврын сартай золголоо. Сүүлийн үед малын хорогдол нэмэгдсээр аймгийн хэмжээнд 20 гаруй мянган толгой мал хорогджээ.

2017 / 03 / 08 | Лхагва 21:25

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол орны өнцөг булан бүрт ээжүүд баяраа тэмдэглэж байна. Энэ өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ээжүүд, эмэгтэйчүүд олон улсын эмэгтэйчүүдийн баярын энэ өдөр  өглөөний нар, мөнх хөх тэнгэр, алтан шар зам, нутгийн уул, ус овоо хангайдаа цай сүүнийхээ дээжийг өргөн  эрүүл энх гай барцадгүй, ажил үйлс нь өөдрөг бүтэхийн өлзийг бэлгэдэн сүүн цацал өргөлөө.

2017 / 03 / 08 | Лхагва 21:03

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 35 километрийн зайд Үүрийн голын баруун цутгал Дээрх голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцал аманд Даян дээрхийн агуй байдаг. Агуйн аманд Даян дээрхийн хүрээ байдаг бөгөөд лам нар жил бүр  уул, ус, хангай дэлхийдээ зориулан ном хурдаг байна.  Энэ жилийн хувьд Улаанбаатар хотоос Шашны их сургуулийн багш Т.Санжид тэргүүтэй 8 шинийн 7-оос эхлэн ном хурж байгаа бөгөөд шинийн 15 хүртэл хурах аж.

2017 / 03 / 08 | Лхагва 19:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн иргэд сар шинийн өдрүүдэд Архангай аймгийн нутагт байдаг “Бух” хайрханыг зорьж мал сүрэг, ажил үйлсээ даатган залбирах нь өмнөх жилүүдээс эрс нэмэгдэж зөвхөн Хөвсгөлөөс өдөрт 300 гаруй иргэн зорьж байна.

2017 / 03 / 08 | Лхагва 15:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс  жил бүр уламжлал болгон зохион байгуулж шилдэг ээжүүдийг алдаршуулан хүндэтгэл үзүүлдэг “Өргөмжит” ээжүүдийг тодруулах арга хэмжээ Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.

Pages