Хөвсгөл

2017 / 03 / 08 | Лхагва 14:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Монгол Улсын үндзсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн гишүүн Д.Моондойгоор ахлуулсан ажлын хэсгийнхэн ажиллав.

2017 / 03 / 08 | Лхагва 14:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монгол цэргийн баярын өдрийг угтан Хөвсгөл аймагт гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг “Эх орны төлөө-2017” цэргийн сэдэвт дууны уралдааныг зохион байгуулахаар бүртгэж эхэллээ.

2017 / 03 / 08 | Лхагва 14:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Гурван жилд нэг удаа явагддаг Өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх судалгаанд Хөвсгөл аймгийн 34000 өрхөөс 28000 нь хамрагдана.

2017 / 03 / 06 | Даваа 18:07

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүлтэй, зарим нутгаар цас их орж 60-аас дээш см болсон учраас мал бэлчээрлэх болмжгүйд хүрч малын хорогдол нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар малын хорогдол 7000 гаруй болсон бөгөөд унаа машин очиж чадахгүй байгаа газруудад өвөлжиж буй малчдад тусламж хүргүүлэх боломжгүй байгаа гэнэ.

2017 / 03 / 06 | Даваа 17:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 63-р тогтоолоор Хөвсгөл аймагт энэ сарын 12-нд хангайн бүсийн хурдан морины уралдаан болохоор товлогджээ. Энэ үеэр дээд 3 насны морьдын уралдаан болохоор товлогдсон бөгөөд хүйтний улиралд унаач хүүхдүүдийг эрсдлээс хамгаалах зорилгоор иргэний нийгмийн байгууллагууд хуулийн байгууллагад хандсан учраас уралдаан болох эсэх нь тодорхойгүй байна.

2017 / 03 / 04 | Бямба 15:48

Хөвсгөл аймагт жил бүрх уламжлал болгон зохион байгуулагддаг мөсний баяр "Хөх сувд-2017"  наадам Хатгал тосгоны Доод модот буланд 2 өдөр амжилттай болж өндөрлөв.

2017 / 03 / 04 | Бямба 14:20

Хөвсгөл аймагт жил бүр Хаан их сарьдаг Хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Хөх сувд-2017” олон улсын мөсний баярыг Хатгал тосгоны доод модот буланд 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, баярт гадаадын 70 гаруй, дотоодын 10 мянга гаруй аялагч, 2000 гаруй тээврийн хэрэгсэл оролцов.  

2017 / 02 / 27 | Даваа 01:15

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас сар шинийн босгон дээр аймгийн аварга малчин хоёр тодорчээ.

2017 / 02 / 24 | Баасан 14:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн 18 сум зудтай байна. Ялангуяа төвөөс алслагдсан Цэцэрлэг сумын хэмжээнд цас их орж мал бэлчээрлэх боломжгүй болжээ. Малын хөл халцарч, бэлчээртээ хүрэх боломжгүй, малчид өөрсдийн бэлтгэсэн өвс тэжээлийн нөөцийг дууссан учраас хонь бие биенийхээ ноосыг зулгаан идэж хотондоо үхэж байна. 

2017 / 02 / 20 | Даваа 13:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн малчин түмэн өнгөрсөн жил мал сүргээ 5 төрөл дээр өсгөн үржүүлж улсад мал сүргийн тоо толгойгоор хоёрт орсон билээ. Сар шинийн босгон дээр аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж хөдөлмөрч шилдэг малчдаа шалгарууллаа.

Pages