Хөвсгөл

2017 / 02 / 17 | Баасан 10:05

Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас цахим орчны сөрөг нөлөөллөөс хүүхэд өсвөр үеийнхнийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эерэг хандлага, зөв дадал хэвшлийг бий болгох, энэ талаарх мэдээ мэдээллийг хүүхэд эцэг, эх анги удирдсан багш, бусад талуудад түгээх, тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлж салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт зөвлөлгөөн зохион байгуулав.

2017 / 02 / 16 | Пүрэв 10:05

Сар шинийн босгон дээр мал сүргээ өсгөн үржүүлж, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа малчид хөдөлмөр бүтээлээ төр засагтаа үнэлүүлж байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд 7 “Улсын аварга малчин” шинээр тодорсны нэг нь Шинэ Идэр сумын малчин Лааганы Мишиг юм.

2017 / 02 / 16 | Пүрэв 10:03

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хот хооронд тээврийн үйлчилгээ хүргэдэг Минтранс компанитай хамтран Мөрөн сумын зорилтот бүлгийн 20 өрхөд цагаан сарын бууз, тавгийн идээ өглөө.

2017 / 02 / 16 | Пүрэв 10:01

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарт 2009 оноос цахим эрүүл мэнд системийг нэвтрүүлэн ажилласны үр дүнд хөдөө орон нутгийн болон өрхийн эмнэлгийн эмч нар онлайнаар Нэгдсэн эмнэлгийн эмч нартай холбогдон мэдээлэл зөвлөгөө авч санал бодлоо солилцож шинжилгээ, оношлогооны хариуг интернэтээр авдаг болжээ.

2017 / 02 / 16 | Пүрэв 09:59

Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас иргэдийн дунд хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой санал гомдол гарч байгаагийн улмаас 88479933 гэсэн дугаарын утсаар иргэдийн санал болон  мэдээллийг авч эхэлжээ.

2017 / 02 / 16 | Пүрэв 09:56

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төв Азийн хөгжлийн банк, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төслийн хүрээнд 60 төрлийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, стандартад нийцсэн өрөө тасалгаатайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

2017 / 02 / 16 | Пүрэв 09:55

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдад шинээр мөрдөгдөж буй “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн танилцуулга сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр өгч онлайн сургалтыг зохион байгуулав.

2017 / 02 / 14 | Мягмар 13:46

Хөвсгөл нуурын үзэсгэлэнт байгаль, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Мөсний баяр" 2017 оны 03 дугаар сарын 03, 04 –ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан баярыг зохион байгуулах комиссын гишүүд Хөвсгөл нуурын мөсний зузаанд хэмжилт хийжээ.

2017 / 02 / 14 | Мягмар 10:24

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 12, хөдөө орон нутагт буюу бусад суманд 17 нийт 29 нэгжид хүүхэд харах үйлчилгээг явуулж 350 хүүхдүүд хамрагдаж байгаагаас 38 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдаж байна.

2017 / 02 / 14 | Мягмар 10:11

Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дэргэд 32 нэр төрлийн багаж төхөөрөмжөөр 23 төрлийн сорилт, шинжилгээг хийж дүгнэлт гаргах боломжтой барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори өнгөрсөн 9 сард ашиглалтад орсноос хойш барилгын материалын 11 компани сорилт шинжилгээгээ хийлгэжээ.

Pages