Хөвсгөл

2017 / 02 / 14 | Мягмар 10:04

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Хөвсгөл ус,суваг” ХХК –ийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний тариф, суурь хураамжийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 28-р тогтоолоор гэр хорооллын айл өрхийн 1 литр цэвэр усыг 1 төгрөг байсныг алдагдал бууруулах зорилгоор 3 төгрөг болгон баталж ирэх сарын нэгнээс мөрдөж эхлэхээр болжээ.

2017 / 02 / 14 | Мягмар 10:03

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын мал маллан амьдардаг төлчин эмэгтэйчүүдийн анхны зөвлөлгөөн болж 14 багийн төлөөлөл болсон 200 гаруй эмэгтэй оролцов. 

2017 / 02 / 14 | Мягмар 10:00

Хөвсгөл аймгийн малчид мал сүргээ 5 төрөл дээр өсгөн үржүүлж оны эцсийн мал тооллогоор 5 сая гаруй мал тоолуулж улсын хэмжээнд мал сүргийн тоо толгойгоор  хоёрт билээ. Сар шинийн босгон дээр Хөвсгөл аймгаас  “Улсын сайн малчин” 7, “Улсын аварга саальчин” 1 шалгарчээ.

2017 / 02 / 14 | Мягмар 09:53

Хөвсгөл аймаг дахь Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн 0257-р ангийн дэргэд "Тайгын нударга" гардан тулааны клуб шинээр байгуулагдан нээлтээ хийв.

2017 / 02 / 14 | Мягмар 09:52

Монгол Улсын Засгийн газраас 65-аас дээш насны ахмадуудад “Насны хишиг” олгох болсонтой холбогдуулан Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран ахмад настнуудыг хүлээн авч уулзан мэдээлэл өглөө.

2017 / 02 / 08 | Лхагва 02:01

Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар галзуу өвчний тохиодол нэг бүртгэгдээд байна.

2017 / 02 / 08 | Лхагва 01:46

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдийн хамтарсан баг  орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Мөрөн сумтай хамгийн ойр учраас малын хулгай, байгаль орчны эсрэг гэмт хэрэг их гардаг Түнэл суманд ажиллаж иргэдэд мэдээ, мэдээлэл зөвлөгөө өгөв.

2017 / 02 / 08 | Лхагва 01:16

Хөвсгөл аймгийн хэмжээнд 17 сумын 700 гаруй иргэд өөрийн болон гадны аймгийн нутагт отроор өвөлжиж байна.

2017 / 02 / 08 | Лхагва 01:14

Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүлтэй зарим сумдад өвөлжилт хүндэрч малын хорогдол нэмэгдсээр 7700 гаруй толгой мал хорогдоод байна. Цаашид ч хорогдол нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ.

2017 / 02 / 07 | Мягмар 23:45

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын захиаргаанаас нийтийн эзэмшлийн талбай болох сумын 9-р багт байрлах Сондор дэлгүүрийн урд хэсэг, захын ойр орчин түлээ зарж буй иргэдэд түлээ түлш худалдан борлуулахгүй байхыг анхааруулжээ.

Pages