Хөвсгөл

2017 / 02 / 07 | Мягмар 12:59

Монголын скаутын сургалтын баг Хөвсгөл аймагт ажиллаж байна. Сургалтын багийн хамт олныг аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар хүлээн авч уулзлаа.

2017 / 02 / 06 | Даваа 23:44

Хөвсгөл аймгийн 11 сум зудтай, 7 сум зудархуу нийт 18 суманд өвөлжилт хүндэрсэн байгаа гэсэн дүгнэлтийг Улсын Онцгой комиссоос өгч 360 тн өвсийг үнэгүй, 360 тн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгосон байна.

2017 / 02 / 06 | Даваа 12:31

Гүн цэнхэр Хөвсгөл нуураараа овоглосон хоймор нутгийн үзэсгэлэн төгс байгаль, Дархадын цэнхэр хотгор, Хорьдол, Сарьдагийн их уулс, цэнгэг тунгалагаараа дэлхийд алдартай Хөвсгөл нуурын өвлийн гайхамшигт өнгө төрхийг үзэх, харах гэсэн бодол тээсэн гадаад дотоодын жуулчдын тоо нэмэгдсээр байна.  Гэвч хаан их сарьдаг хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлэн жил бүр зохион байгуулдаг мөсний баярыг үзэхээр ирдэг олон зочдыг утаан дундаа бүрэлзэх Мөрөн хот угтдаг болох нь.

2017 / 02 / 02 | Пүрэв 22:52

Хөвсгөл аймагт Боловсрол соёл шинжлэх ухааны яамны харъяа Насан туршийн боловсролын үндэсний төв 2012 оноос бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус төвд суралцах сонирхолтой сурагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 126 сурагчид танхимын болоод зайны сургалтаар суурь боловсрол эзэмшиж байна.

2017 / 02 / 02 | Пүрэв 22:36

Хөвсгөл аймгийн хэмжээнд хорт хавдраар  өвчилж байгаа иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж өнгөрсөн онд 180 хүн хорт хавдрын улмаас нас барж 251 хүн хавдартай нь оношлогдож шинээр бүртгэгдсэн байна.

2017 / 02 / 02 | Пүрэв 22:14

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын захад түлээ түлшний үнэ сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан нэмэгдэж байгаа учраас аймгийн Байгаль орчны газраас түлээний эрхийн бичгийг энэ сарын 6-аас дахин олгохоор болжээ.

2017 / 02 / 02 | Пүрэв 22:09

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мөрөн сумын Засаг даргын тамгын газартай хамтран Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа РС тоглоомын газруудад үзлэг шалгалт хийжээ.

2017 / 02 / 01 | Лхагва 23:49

Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж Могойн гол хувьцаат компаний удирдлага, менежмент санхүү, эдийн засаг техник технологийн өнөөгийн байдалд дүгнэлт тухай асуудлыг авч хэлэлцэн үүсээд байгаа хүндрэлтэй  нөхцөл байдлыг судлан үзэж шийдвэрлэх ажлыг хэсгийг байгуулав.

2017 / 02 / 01 | Лхагва 22:51

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэнд-хариуцлага хамтын ажиллагааны жил” болгон зарлаж нэрлэсэн жилийн нээлтээ хийв.

2017 / 01 / 31 | Мягмар 23:54

Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл энэ оны анхны хуралдаанаа хийв. Хуралдаанаар энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталж “Хэрэг зөрчилгүй Мөрөн хот болох, шилдэг салбар зөвлөл болох” зэрэг зорилт дэвшүүллээ. 

Pages