Орон нутаг

2017 / 01 / 16 | Даваа 15:57

Мандалговь хотынхны цэвэр усны эх үүсвэр болох Олгойн говийн худгаас аймгийн төв рүү татсан шугам хоолой цоорч, өчигдрөөс эхлэн усны хангамжийг Мандалговийн төв дэхь нөөц худагт шилжүүлсэн байна.

2017 / 01 / 16 | Даваа 15:26

Архангай аймгийн Жаргалант, Ихтамир, Цэнхэр, Булган, Хотонт, Тариат суманд самар ургадаг. 2016 онд эдгээр сумтай есөн компани гэрээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл байгалийн нөөц ашигласны буюу 1 кг самар тутмаас авдаг 800 төгрөгийн татвараас 2016 онд аймгийн хэмжээнд 1 тэрбум 296 сая төгрөгийн орлого төвлөрчээ.

2017 / 01 / 16 | Даваа 15:19

Завхан аймгийн Улиастай сумын “Гарамгай нэгдмэл ХХК” нь 2009 оноос хойш тасралтгүй есөн жил Отгонтэнгэр цайг брэнд болгон үйлдвэрлэж байна.

2017 / 01 / 16 | Даваа 15:02

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар "Хүмүүн бичиг" сонин нийт 272 ширхэг захиалагджээ.

2017 / 01 / 16 | Даваа 14:42

Хонины цэцэг өвчний улмаас Дундговь аймгийн 5 сумын нутагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Адаацаг, Эрдэнэдалай сумаас гадна урьд нь хонины цэцэг өвчин гарч байсан Цагаандэлгэр, Баянжаргалан, Говь- Угтаал сумын нутагт  хорио цээрийн дэглэм дахин тогтоожээ.

2017 / 01 / 16 | Даваа 14:33

Булган аймгийн Булган сумын 3-р цэцэрлэг Төв номын сантай хамтран цэцэрлэгийхээ  3, 4, 5 настнуудын дунд "Уран жиргээ-4" уламжлалт тэмцээнийг зохион байгууллаа.

2017 / 01 / 16 | Даваа 14:28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо.

2017 / 01 / 16 | Даваа 13:48

Энэ өвөл Булган аймгийн 16 сум 1 тосгонд, 75 багийн 8,8 мянган малчин өрхөд 3.5 сая мал өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар цас зудын хүндрэл гараагүй, өвөлжилт өнтэй байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

2017 / 01 / 16 | Даваа 13:04

Увс аймгийн Өмнөговь суманд энэ амралтын өдрүүдээр тэмээний баярыг мөсний баяртай хамтатган хийлээ.

2017 / 01 / 16 | Даваа 12:19

Өмнөговь аймгийн сэтгүүлчид нэгдэж аймгийн Засаг даргадаа албан шаардлага хүргүүллээ.

Pages