Тойм

Б.Адъяахүү
2015 / 11 / 17 | Мягмар 17:27

Турк улсын Анталья хот хоёр хоногийн турш дэлхийн улстөрийн бодлогын төв байлаа. Учир нь, хөгжингүй болон хөгжиж буй эдийн засгуудыг нэгтгэдэг "G20” бүлгийн /бидний “Их-20” гэж буруу нэрлэж заншсан/ ээлжит Дээд хэмжээний уулзалт 15-16-ны өдрүүдэд тус улсын баруун өмнөд эрэг дэх аялал жуулчлалын энэ хотод болсон юм.

Б.Адъяахүү
2015 / 11 / 16 | Даваа 17:21

Арваннэгдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад төрийн айлчлал хийлээ.

Б.Адъяахүү
2015 / 11 / 16 | Даваа 13:50

Өнгөрсөн баасан гарагт Парис хотод Франц улсын түүхэнд гарч байгаагүй аймшигт цуст халдлага болсны улмаас 129 хүн амиа алдаж, 350 гаруй хүн шархадлаа. Алан хядагчид хэдхэн цагийн дотор долоон удаагийн дараалсан халдлага үйлдэхдээ хүмүүсийг ресторанд хооллож байхад нь, концерт, хөлбөмбөгийн тэмцээн үзэж байхад нь бөмбөг дэлбэлэн, автомат буугаар гал нээн, бөөнөөр нь хөнөөсний дараа Парисын гудамжууд дайны талбар мэт болсон байсныг телевизийн дэлгэцээр үзсэн дэлхий нийт цочролд оров.

Б.Адъяахүү
2015 / 11 / 13 | Баасан 13:40

Хоригийг цуцална, гэхдээ хэзээ? 

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Иран болон барууны орнуудын хооронд дэгдсэнээс хойш 13 жилийг ардаа орхин сунжирсан хямрал өнгөрсөн сарын сүүлчээр бараг эцэслэгдэх шиг боллоо. Учир нь, Иран болон зуучлагч зургаа гэгдэх АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Франц, Их Британийн хооронд байгуулсан хэлэлцээр /албан ёсны нэр нь Цогц үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө/ 10 дугаар сарын 18-наас эхлэн бүрэн утгаараа хэрэгжиж эхэлж байна. Ингэснээр дэлхийн геополитикийн чанартай асуудлуудын нэг нь үндсэндээ шийдэгдлээ. Харин улстөрчид болон хэвлэлийнхэн эл чухал тохиролцооны ач холбогдол хийгээд үр дагаврыг төдийлөн анзаарсангүй, өнгөцхөн дурдасхийгээд өнгөрлөө.

Б.Адъяахүү
2015 / 11 / 11 | Лхагва 17:14

Ирэх зун Улаанбаатарт болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын өмнөх хамгийн өндөр түвшний арга хэмжээ болох тус байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт  Люксембургийн Их Вант улсад 5, 6-нд болж өнгөрлөө. Энэ хуралд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж болон Бельги улсад ажилладаг дипломат ажилтнууд орсон юм.  

Б.Адъяахүү
2015 / 10 / 16 | Баасан 16:16

Өнгөрсөн сард олон улсын амьдралд тохиосон томоохон үйл явдлуудын нэг бол Хятадын удирдагч Си Жинпин анх удаа АНУ-д төрийн айлчлал хийсэн явдал яах аргагүй мөн. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг хоёр орны удирдагчдын уулзалтын тухайд “хоёр хүн уулзах нь маньд юуны хамаатай” гээд орхичихож болохгүй юм. 

Б.Адъяахүү
2015 / 10 / 09 | Баасан 14:02

Оросын онгоцууд Сирид ирсэн, ирээгүй тухай элдэв яриа, хэл ам, нотолгоо няцаалт 9 дүгээр сарын турш хэвлэлийн хуудаснаас салахгүй байж байтал сарын сүүлчийн өдөр Оросын Агаарын цэргийн хүчин “Исламын улс” террорист бүлэглэлд гэнэт цохилт өгөөд эхлэв.

Б.Адъяахүү
2015 / 09 / 22 | Мягмар 16:03

Наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр Европ тивийнхэн Дэлхийн 2 дугаар дайн дууссанаас хойш дэгдээгүй асар том хүмүүнлэгийн хямралд өртөж, тодруулбал, дүрвэгсдийн их нүүдэлд дарагдсан нь одоо ч үргэлжилсээр байна.

Б.Адъяахүү
2015 / 09 / 09 | Лхагва 18:31

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Си Зинпиний урилгаар Хятадын ард түмэн Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны түүхт 70 жилийн ойн баяр ёслолд оролцоод ирсэн билээ. Ерөнхийлөгчийг дагалдан явах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар Хятадын удирдагчидтай хийсэн уулзалтын дараа МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагчид товч ярилцлага өгснийг хүргэж байна.  

Б.Адъяахүү
2015 / 09 / 09 | Лхагва 15:45

БНХАУ-ын нийслэлд саяхан болж өнгөрсөн “Хятадын ард түмэн Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны түүхт 70 жилийн ой”-н баяр ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцсон билээ. Энэ үеэр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт товч ярилцлага өгснийг хүргэе.

Pages