Шинэ мэдээ

Дотоод мэдээ

2017 / 01 / 16 |

ХЗДХЯ-наас даваа гариг бүрт уламжлал болгон зохион байгуулдаг “Хууль төрөхийн өмнө” энэ удаагийн хэлэлцүүлгээр Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг авч хэлэлцлээ.

2017 / 01 / 16 |

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааг “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 25 хувьцаат компанийн 27,186 ширхэг хувьцаа арилжиж нийт 13 сая 272 808 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

2017 / 01 / 16 |

Говь брэнд цагаан сарын хямдралаа зарлажээ. Тодруулбал тус хямдрал Улсын их дэлгүүрийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 16-19-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна.

2017 / 01 / 16 |

   Санхүүгийн зохицуулах хорооноос шинэ оны анхны хуралдаанаа хийж 30 орчим асуудлыг шийдвэрлэсэн байна.

2017 / 01 / 16 |

Гадаадын иргэн, харьяатын газраас виз олгох, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон байна.

2017 / 01 / 16 |

Талийгаач С.Зоригийн хэрэгт холбогдуулан Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт анхан шатны шүүхээс 24-25 жилийн ял оноосон. Шүүхийн энэхүү шийдвэртэй ар гэрийнхэн нь санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

2017 / 01 / 16 |

“Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн Э.Одбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.

2017 / 01 / 16 |

Монголын боксын холбоо /МБХ/-ны ээлжит их хурал өнөөдөр МҮОХ-ны байранд болж ерөнхийлөгчөөр Д.Бат-Эрдэнэ улиран сонгогдлоо.

2017 / 01 / 16 |

Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ "Миний найз бүсгүйчүүд" дөрөв дэх бие даасан цомгоо саяхан өлгийдөж авчээ.

2017 / 01 / 16 |

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд өнөөдөр эхэлсэн бөгөөд шилдэг жүдоч Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар нар эхний тойрогтоо ялагдлаа.

Гадаад мэдээ

2017 / 01 / 16 |
0

ВАШИНГТОН. /Forbes/. Австрали, Хятад, Орос болон Хойд Америкийн уул уурхайн компаниуд зэс, алт зэрэг ашигт малтмалыг олборлохоор өргөн уудам газар нутагтай Монгол руу хошуурч, Монголын иргэд ажилтай, орлоготой байсан цаг саяхан. 2014 оноос дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унасны улмаас гадаадын хөрөнгө оруулалт ч дагаад буурав. Хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болох Хятадын эдийн засгийн өсөлт саарсан нь Монголын эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлсөн юм.

2017 / 01 / 16 |
0

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Бразилын шоронд 14 цагийн турш үргэлжилсэн үймээний үеэр наад зах нь 26 хүн амиа алдсан тухай цагдаа нар мэдэгдлээ.

2017 / 01 / 16 |
0

МОСКВА./TASS/. “Оклахома” багийн холбон тоглогч Рассел Уэстбрүк  Үндэсний сагсан бөмбөгийн лигийн нэг улирлын хугацаанд гүйцэтгэсэн трипл-даблийн тоогоор домогт Мэжик Жонсоныг гүйцэж түрүүллээ.  

2017 / 01 / 16 |
0

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн хоёр удаагийн “Оны шилдэг тоглогч” Роналдиньо энэ онд Өмнөд Америкийн хөлбөмбөгийн нэгэн клубийн бүрэлдэхүүнд орж, хөлбөмбөгийн ертөнцөд буцаж ирэхээр төлөвлөж байгаа тухай түүний ах бөгөөд менежер нь мэдэгдлээ.

2017 / 01 / 16 |
0

ВАШИНГТОН./AP/. Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн хөтөлбөрийг хэвээр үлдээхийг уриалан америкчууд улс орон даяар жагсаал хийлээ.

Орон нутгийн мэдээ

2017 / 01 / 16 |
0

Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр уран бүтээлч хүүхдүүдийнхээ тоглолтыг ирэх зун жуулчдад сонирхуулахаар аялал жуулчлалын маршрутад оруулж байна.

2017 / 01 / 16 |
0

Улсын сайн малчин шалгаруулах болзолд өөрчлөлт орж, улсын аварга малчин шалгаруулах болсонтой холбогдуулан Дундговь аймгийн сайн  малчин шалгаруулах журмыг шинэчлэн гаргасан байна.

2017 / 01 / 16 |
0

Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан 0- 5 хүртэлх насны хүүхдэд уулгах дан найрлагатай эмийн үнийг хөнгөлөх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл гаргасан. Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн ЭМГ- ын даргын албан бичгээр эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгосон байна.

2017 / 01 / 16 |
0

Цас хагалах болон автомашин чирэх зориулалтаар ашиглах Foton маркийн дунд оврын тракторыг ОБЕГ Дундговь аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн байна.Хангайн бүсийн голдуухан аймгуудын ОБГ- т ийм трактор өгсөн бөгөөд говийн бүсээс Дундговь аймагт ногджээ.

2017 / 01 / 16 |
0

Ховд аймгийн Мэргэжлийн Хяналтын газар 2005-2010 он хүртэл аймгийн ЗДТГ-ын байранд байрладаг байсан юм. 2010 оноос тус хэлтэс шинэ хоёр давхар ажлын байр байртай болж тусдаа гарсан юм. Гэтэл дахин 2016 онд дөрвөн давхар шинэ байр ашиглалтад орж гурав дахь байрандаа нүүж орлоо.