Шинэ мэдээ

Дотоод мэдээ

2017 / 01 / 18 |

Залуу судлаачдыг хамруулсан "АНУ-ын Зүүн хойд Азийн бодлого ба Монгол-Америкийн харилцаа" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр Улаанбаатар бодлого судлалын төвийн зөвлөх М.Батчимэгээс Монгол Улс, АНУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа.

2017 / 01 / 18 |

Засгийн газрын хуралдаанаар Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдсан “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг барих төсөл”-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын хийсэн хяналт, шалгалтын дүнтэй танилцав.

2017 / 01 / 18 |

Засгийн газрын хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн сангийн Шинжлэх ухааны паркын менежментийн хэлтсийг “Шинжлэх ухааны паркын захиргаа” болгов.

2017 / 01 / 18 |

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулахыг сайд Н.Номтойбаярт даалгав.

2017 / 01 / 18 |

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл ихэсч, эмнэлгүүдийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Батлан хамгаалах яам Цэргийн төв эмнэлэгт Хүүхдийн тасаг нээн ажиллуулж эхэллээ.

2017 / 01 / 18 |

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Алт 2” хөтөлбөр баталсан талаар УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж мэдээлэв.

2017 / 01 / 18 |

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн гишүүн Д.Гантулга болон ажлын дэд хэсгийн гишүүд  өнөөдөр /2017.01.18/ Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаатай танилцлаа.

2017 / 01 / 18 |

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

2017 / 01 / 18 |

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат оролцож, Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

2017 / 01 / 18 |

Хятадын соёлын төвөөс жил бүр зохион байгуулдаг “Хаврын баяр“-ын арга хэмжээ маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ.

Гадаад мэдээ

2017 / 01 / 18 |
0

НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хэлэхдээ “миний тангараг өргөх ёслолд уригдсан боловч түүнд оролцохоос татгалзаж байгаа хүмүүс тасалбараа буцааж өгөх нь зүйтэй” гэжээ.

2017 / 01 / 18 |
0

МОСКВА./TASS/. Испанийн хөлбөмбөгийн “Барселона” клубын удирдлага Аргентиний довтлогч Л.Месситэй байгуулсан гэрээгээ 1 дүгээр сар дуусахаас өмнө сунгах бодолтой байна.

2017 / 01 / 18 |
0

ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн өмнөд нутгийн Тамил-Наду мужид бухтай тулалдахыг хориглосныг эсэргүүцэн олон мянган хүн жагсаал хийжээ. 

2017 / 01 / 18 |
0

ПАРИС. /Reuters/. Дэлхийн хамгийн анхны хөвдөг хотыг Номхон далайн өмнөд хэсэгт байгуулахаар Францын Полинез мужийн захиргаа болон АНУ-ын Калифорни муж улсад төвтэй судалгааны нэгэн компани тохиролцоонд хүрчээ.

2017 / 01 / 18 |
0

МОСКВА./TASS/.Москва хотын И.М.Сеченовын нэрэмжит Эрүүл мэндийн 1 дүгээр их сургуулийн молекулын анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэд үр тарианд агуулагддаг глютен бүхий хоол хүнсээр өдөөгддөг өвчнөөр /целиак өвчин буюу глютений өвчин/ шаналж буй хүмүүст зориулан ферментэн эм бэлдмэл гаргаж авчээ. 

Орон нутгийн мэдээ

2017 / 01 / 18 |
0

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллаж байна.

2017 / 01 / 18 |
0

Архангай аймгийн Цэцэрлэг хотод “Тамирын жавар” Заяын хүрээний наадмыг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж байна.

2017 / 01 / 18 |
0

Архангай аймгийн сумдын ИТХ байгуулагдаад он дамжаад байхад Засаг дарга нар нь эцэслэн батламжлагдаагүй байна.

2017 / 01 / 18 |
0

Сүхбаатар аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга Х. Энхбаярын танилцуулсанаар  01 дүгээр сарын 10-ны байдлаар Сүхбаатар  аймгийн  таван сум цагаанаар зудархуу буюу нийт нутгийн 40 орчим хувьд өвөлжилт хүндэрсэн, найман суманд өвөлжилт хэвийн байгаа юм байна.

2017 / 01 / 18 |
0

Өвөрхангай аймгийн хэмжээнд Уянга, Нарийнтээл, Гучин-Ус, Бат-Өлзий, Хужирт, Бүрд, Хайрхандулаан сумдад өвөлжилтийн байдал хүнд байна.