700 боодол өвс шатаж 5 сая гаруй төгрөгийн хохирол учрав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 11:15:09

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р багийн "Жаст" ШТС-ийн хажууд цахилгааны утсыг шүргэж 700 боодол өвс ачсан Шаланз маркийн автомашин шатав.

Уг машин нь шатсан өвстэйгөө чигээрээ яваад Хэнтий аймгийн 2-р багт очин замаас гарч зогссон байна.  Жолоочийн хувьд бэртэж гэмтээгүй бөгөөд машины ачаа тэвш нь тэр чигтээ шатжээ.
Энэ сарын эхний байдлаар Дорнод, Сүхбаатар аймгийн чиглэлээс Улаанбаатарын чиглэлд өвс ачсан машин Хэнтий аймгаар дайран өнгөрөхдөө зам тээврийн осол гаргах нөхцөл байдлыг бүрдүүлж байгааг албаныхан хэллээ.
Эдгээр машинууд ихэвчлэн замын хөдөлгөөний дүрмийн 22.5 дугаар заалт овор хэмжээ ихэдүүлсэн, замын хөдөлгөөнд заасан 4.5 метрээс дээш ачаа ачсан тохиолдолдууд нилээдгүй гарчээ. 
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар Ачаа тээвэрлэх журам зөрчсөн автомашинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу 192 мянган төгрөгийн торгуул оногдуулсан аж. Мөн жолооч  нийтдээ 5 сая гаруй төгрөгийн хохирол учруулжээ.

О.Буянхишиг 

 

相关新闻
注释