Орхон аймаг төлөвлөсөн хэмжээндээ ургацаа хураана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 13:25:34

Энэ жил Орхон аймагт арав гаруй аж ахуйн нэгж тариалан эрхэлж 1000 өрх хадлан бэлтгэж байна. Хадлан, тэжээлийн бэлтгэл өнөөдрийн байдлаар 70 хувьтай байна.

Нийт 4400 га талбайд тариалалт хийснээс 3900 тонн улаан буудай хураагаад байна. Нэг га-аас 9.8 цт үр тариа хурааж авч байгаа нь төлөвлөсөн хэмжээндээ хүрнэ гэж тооцоолж байна. Зарим тохиолдолд 15 цт хураана гэж төлөвлөж байгаа аж. Тодруулбал, Орхон аймаг энэ жил 5440 тонн үр тариа, 1000 тонн ургац хураана. Харин 7850 тонн хадлан 30 тонн тэжээл бэлтгэнэ. Нийт 130 гаруй мянган толгой мал өвөлжинө. 
Харин хүнсний ногоо тариалагчид ченжүүдээр дамжуулалгүйгээр иргэдэд ногоогоо шууд нийлүүлэх хүсэлтэй байгаагаа Жаргалант сумын удирдлагад мэдэгджээ Учир нь байцаа нэг кг-ыг 500 төгрөгөөр ченжүүдэд өгөхөд зах дээр 1000 төгрөгөөр борлуулж байгаад дургүйцсэн байна. Иймд тариалан эрхлэгчдэд зориулсан тусгай лангуу нээх хэрэгтэй гэсэн санал тавьсан байна. Дашрамд дурдахад, Жаргалант сум төмс, хүнсний ногоо тариалах 650 га талбайтайгаас үүний 50 хувийг ашигладаг байна. 

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻
注释