Донецкийн сонгуулийн тогтоолыг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-17 13:39:15

МОСКВА. /TASS/. Ирэх сарын 18-нд Донецкийн орон нутгийн сонгуулийг явуулах тухай тогтоолд өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын удирдагч Александр Захарченко гарын үсэг зурсан байна.

"Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын эхний шатны сонгуулийг 10 дугаар сарын 18-нд зохион байгуулна. Орон нутгийн сонгуулийн явцыг ирэх оны эхний хагаст багтаан  дуусгана" гэж Захерченко мэдэгдсэнийг Донецкийн мэдээллийн агентлагийн цахим хуудсанд нийтэлжээ.

“Сонгуулийн эхний шатанд хот болон дүүргийн захиргааны дарга нарыг оршин суугчид сонгоно. Дараагийн шатанд хөдөө орон нутаг, тосгон зэрэг бусад түвшний сонгуулийг явуулахаар төлөвлөсөн. Нэн түрүүнд дэд бүтцийг нөхөн сэргээх болон нийгмийн зардалд төсвийг чиглүүлсэнтэй холбогдуулан ийм хэв маягаар сонгуулийг явуулах болсон” гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

相关新闻
注释