Жолооч нар замын хөдөлгөөний шинэ хуулийн тухай мэдлэг бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 20:35:04

Замын хөдөлгөөнийг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлийн тоо тодорхой түвшинд буурсаар байгааг Замын цагдаагийн газраас онцолж байна.

Өнгөрсөн сард 7348 тээврийн хэрэгсэл шалган, 1364 зөрчил илрүүлж, зөрчилтэй явсан 1327 жолоочийн зөрчлийг засуулж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 71 жолоочийг 355000 төгрөгөөр торгож, эрхийн үнэмлэхгүй болон ангилал бус тээврийн хэрэгсэл жолоодсон ЗХД-ийн бусад заалтуудыг зөрчсөн 35 иргэнийг 4248000 төгрөгөөр торгосныг өмнөх мэдээтэй харьцуулахад 5-10 хувиар буурсан болох нь тогтоогдсон байна. Гэхдээ хөдөө орон нутгийн жолоочид шинэ хуулийн тухай мэдлэг багатай байгааг аймгийн ЦГ-ын ЗЦТ-ын зохицуулагч Э.Болдмандах хэлж байна.

Ш.Шүрэнцэцэг

 

相关新闻
注释