“3 эсрэг 3” сагсанбөмбөгийн I баг мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-18 11:23:27

БНХАУ-ын Мүгдүн хотноо болсон сагсан бөмбөгийн "3 эсрэг 3" оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай эрэгтэйчүүдийн I баг мөнгөн медалийн эзэд болов.

Харин эрэгтэйчүүдийн II, эмэгтэйчүүдийн I баг IV байрт шалгарсан байна. Эрэгтэйчүүдийн I баг аваргын төлөө БНХАУ-ын багтай тоглож, хожигджээ. Мөн эрэгтэй II баг хүрэл медалийн төлөө Ираны багт үндсэн цагт 14:14 гэсэн оноотой тэнцэн нэмэлт цагт 17:15 гэсэн онооны харьцаатай хожигдон Ази тивийн аваргын IV байрт орсон байна. Эмэгтэйчүүдийн I баг мөн хүрэл медалийн төлөө Тайландын багт 16:14 харьцаатай хожигджээ.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа оюутан тамирчдын дунд явагдсан слэйм данкын тэмцээнд О.Хүдэрбат оролцон алтан медаль хүртсэн бол холын зайн шидэлтийн тэмцээнд Э.Чимиддолгор мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

Д.Өлзий   

相关新闻
注释