Сэтгүүлчдэд авсан хоригийг цуцлахыг шаардлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-18 12:14:36

ПАРИС. /TASS/. Европын Зөвлөл Страсбург хот дахь төв байрандаа хийсэн албан ёсны мэдэгдэлдээ сэтгүүлчдэд авсан хориг арга хэмжээг цуцлахыг Украины Засгийн газарт уриалсан байна.

ОХУ-д авсан хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх тогтоолд Украины Ерөнхийлөгч Петр Порошенко энэ сарын 16-нд буюу лхагва гарагт гарын үсэг зурсан. Тогтоолын хүрээнд 105 хуулийн этгээд, 388 хувь хүнийг хар дансанд нэмж оруулсны дунд хэвлэл, мэдээллийн байгууллагын олон ажилтан байжээ.

“ТАСС”, “РИА Новости”, “Известия”, “Российская газета”, “RUPTLY” мэдээллийн агентлаг, “Vzglyad.ru”, “NTV”, “1” телевизийн ажилтнууд болон “Россия сегодня” агентлагийн ерөнхий захирал Дмитрий Киселев хориг арга хэмжээний хар дансанд орсон байна.

“ТАСС” мэдээллийн агентлагийн Вашингтон хот дахь сурвалжлагч Андрей Ситов, Өмнөд Африк дахь тус агентлагийн салбарын дарга Александр Нечаев болон Европын орнууд дахь газрын ажилтан Андрей Суржанский нар хар дансанд оржээ.

Хар дансанд нэр нь орсон хүмүүсийн Украинд нэвтрэх эрхийг хасаж, тэдний хөрөнгийг битүүмжилсэн гэж баримт бичигт дурдсан байна.

Мөн  Испанийн хоёр сурвалжлагч, “ВВС”-гийн гурав, Германы нэг сэтгүүлчийг хар дансанд оруулжээ.

Д.Нямтулга

相关新闻
注释