Пакистаны агаарын цэргийн хүчний баазад халджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-18 13:39:52

ИСЛАМАБАД. /ANADOLU/. Пакистаны Пешавар хот дахь агаарын цэргийн хүчний баазад зэвсэгт этгээдүүд халджээ.

Халдлагын үеэр таван босогчийг устгасан гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

10 хүртэлх тооны зэвсэгт этгээд харуулын цэг рүү халдаж, дараа нь Бадаберын агаарын цэргийн хүчний бааз руу нэвтэрсэн гэж хошууч генерал Асим Бажва хэлэв.

Пешавар хотод босогчид байнга халдлага үйлдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сард “Талибан” бүлэглэлийн босогчид армийн харьяа сургууль руу халдан сурагчид голдуу 150 гаруй хүний аминд хүрсэн юм.
 Сүүлийн халдлагыг ямар бүлэглэлийнхэн үйлдсэн нь тодорхойгүй байна.

Г.Доржханд

相关新闻
注释