Барааны үнэ долоо орчим хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 14:04:19

Аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаагаар иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн 8 дугаар сард өмнөх оны мөн үеэс 6,7 хувиар нэмэгджээ.  

Баруун-Урт сумын төвд  “Алтан тариа”-ны 1 дүгээр зэргийн гурил кг нь 1180 төгрөг, элсэн чихэр 1630 төг, цагаан будаа 2230 төг, хонины мах 6500, үхрийн мах 7500, ямааны мах 5500 төгрөг, шингэн сүү литр нь 800-1000 төгрөгийн үнэтэй  байна.  

Харин бензин шатахууны үнэ сүүлийн 2 жилд нэмэгдээгүй бөгөөд  А92-1920, А80-1660, дизелийн түлш 1950 төгрөг байна. Эх орны хөрсөнд ургасан төмс кг нь 1300-1500, лууван, байцаа 1800, тарвас 1500 төгрөгийн үнэтэй байна. 

Г.Сүхээ

 

相关新闻
注释