“MH17”-гийн хэсэг шинээр олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-18 15:00:50

КИЕВ. /ANADOUL/. Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “MH17” дугаарын нислэг үйлдэж яваад Украины зүүн нутагт сүйрсэн онгоцны хэсэг бололтой зүйлс шинээр олджээ.

Өнгөрсөн оны долдугаар сард сүйрч, зорчигчид болон нисэх багийн гишүүд нийлсэн 298 хүний аминд хүрсэн “Боинг-777” нисэх онгоцны хэсгүүдийг Украины Россипне тосгоны ойролцоогоос нутгийн иргэд олсон байна.

Энэ нь Донецкийн Бүгд Найрамдах Улс гэж салан тусгаарлах үзэлтнүүдийн тунхагласан Донецк мужийн харьяа тосгон юм.

Амстердамаас Куала-Лумпур руу явж байсан “MH17”-г Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүд пуужингаар харван унагаасан гэж Барууны улсууд үзэж байгаа бол ОХУ үүнийг эрс үгүйсгээд, онгоцны сүйрэлд Украины засгийн газрын цэргүүдийг буруушааж байгаа билээ.

Г.Доржханд

相关新闻
注释