Хандивын цэцэрлэгийн барилга 50 гаруй хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 16:41:58

Баянхонгор аймагт цэцэрлэгт хамрагдах насны 7700 хүүхэд байдгаас 6300 нь цэцэрлэгт хүмүүжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл 1400 хүүхэд буюу аймгийн нийт хүүхдийн 20 шахам хувь нь гэртээ хүмүүжиж байна.

Тус аймагт 150 хүүхдийн 10 цэцэрлэг хэрэгтэй байгаа бөгөөд аймгийн иргэд хөдөлмөрчид нэгдэн “1000 төгрөгийн хүч” аяныг өрнүүлж 5 дугаар багийн нутагт цэцэрлэг барьж эхэлсэн аж. Цэцэрлэгийн барилгын ажил 50 шахам хувьтай явж байгаа бөгөөд хандивын аяныг улам идэвхжүүлснээр тус цэцэрлэг хурдан ашиглалтад орохыг “Хонгор нутгийн үрс” ТББ-ынхан хэлж байна. Энэхүү цэцэрлэгийг 470 сая төгрөгийн төсөвт өртгөөр барих юм байна.

Б.Мөнхзул

 

相关新闻
注释