Сурагчид соёлын өвийн чиглэлээр мэдээлэл цуглууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 17:35:47

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сарын турш зохион байгуулж буй “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд “Хотын түүх, соёлын дурсгал” сэдэвт тойрон аяллыг зохион байгууллаа.

Аялалд Арвайхээр сум дахь ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн 10-р ангийн нийт 60 сурагч, газарзүй, түүх, нийгмийн ухааны багш нар хамрагдаж, тус сумын түүхэн, дурсгалт газруудаар явган аялал хийж, соёлын өвийн чиглэлээр багагүй мэдээлэл цуглуулсан байна. Мөн буухиа, танин мэдэхүй, нуувч илрүүлэх зэрэг тэмцээнийг зохион байгуулснаар сурагчид биет ба биет бус түүхэн өв соёлын талаар олон зүйлээр мэдлэгээ тэлжээ.
Мэргэжлийн хяналтын газар нь “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд үр дүнтэй ажиллаж байгаа цэцэрлэгүүдийн тэргүүн туршлагыг солилцох үзүүлэх сургууль зохион байгуулах, “Багшийн ёс зүй сургалтын чанарт нөлөөлж буй эсэх”-д тандалт судалгаа хийх, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газрын ажилтан, сургууль, цэцэрлэгийн эмч зэрэг 30 гаруй хүнийг хамруулсан “Хоол үйлдвэрлэлд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалт зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлээд байна. 

Б.Батчимэг

 

相关新闻
注释