Цагаан зээрт сансрын дохиололтой хүзүүвч суулгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 18:28:40

Дорнодын талд бэлчээрлэх цагаан зээрийг хамгаалах зорилгоор дохиолол суулгаж эхэллээ.

Байгаль хамгаалагч нар цагаан зээрт сансрын дохиололтой хүзүүвч суулгаж эхэллээ. Энэхүү ажлыг Аймгийн БОАЖГ, УТХГН-ын Дорнод хамгаалалтын захиргаа болон Монгол улсын ШУА, Монголын байгаль хамгаалах эвсэл, Дэлхийн байгаль хамгаалах сан, TNC зэрэг олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
 
Судалгааны багийнхан энэ сарын 1-нээс эхлэн Тосон хулстайн байгалийн нөөц газарт арав гаруй цагаан зээрт дохиолол тавьжээ. Цагаан зээрт дохиолол суулгаснаар нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь илрүүлэн тогтоох судалгаа шинжилгээний чухал ач холбогдолтой аж.   

Б.Туяа

 

相关新闻
注释