Палестинчууд Израилийн цэргүүдтэй мөргөлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-20 10:51:05

ИЕРУСАЛИМ. /ВВС/. Баруун эргийн Иерусалим хотод Палестины эсэргүүцэгчид болон Израилийн цэргүүд мөргөлджээ.

Еврейчүүд болон лалын шашинтнуудын аль аль нь ариун газар гэж үздэг сүмд еврейчүүдийг мөргөл үйлдүүлэхгүйн тулд Израилийн аюулаас хамгаалах хүчнийхэн хамгаалалтад гарсан нь палестинчууд болон Арабын улсуудын дургүйцлийг хүргэж байна.

Энэ сүмийг еврейчүүд “Сүмт уул” гэдэг бол лалын шашинтнууд “Аль-Акса” гэдэг юм.

Мөргөлдөөний үеэр шидсэн шатах шингэн бүхий бөмбөг дэлбэрсний улмаас 21 палестин, Израилийн гурван цэрэг шархаджээ.

Уржигдар орой Израилийн өмнөд нутаг руу Газын зурвасаас босогчид хоёр пуужин харвасан юм. Үүний хариуд Израиль өчигдөр Газын зурваст агаараас цохилт өгчээ.

Агаараас цохилт өгөх үеэр “ХАМАС” бүлэглэлийн бэлтгэлийн хоёр бааз сүйтгэгджээ. Хүн шархдаж, амь үрэгдсэн гэх мэдээлэл алга.

Г.Доржханд

相关新闻
注释