Хүүхдийн спортын V дугаар наадам өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-20 19:28:43

Манай ирээдүй тив, дэлхийн олимпийн медальтануудыг нээж тодруулах, залгамж халааг бэлдэх зорилготой Монголын хүүхдийн спортын V их наадмын хаалтын ёслол өчигдөр Чингисийн талбайд боллоо.

Эл наадам энэ сарын 12-19-нп спортын 17 төрөлд нийт 2000 орчим тамирчид 147 багц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Наадмыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан билээ. Эхний шат спортын 42 төрөлд 100 мянга гаруй өсвөрийн тамирчин оролцсон юм.

Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг энэ удаагийн V наадамд багийн дүнгээр Баянзүрх дүүрэг 21 алт, 19 мөнгө, 20 хүрэл нийт 60 медаль хүртсэн амжилтаар тэргүүн байр эзэллээ. Харин Сүхбаатар дүүрэг 17 алт, 15 мөнгө, 23 хүрэл нийт 55 медальтай хоёрдугаар байр, Орхон аймаг 17 алт, 8 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байрт тус тус шалгарлаа. Наадамд баг тамирчидаа амжилттай бэлтгэсэн аймаг, дүүргийн Засаг дарга, Биеийн тамир спортын удирдах нөхдийг наадмыг зохион байгууллах хорооноос 10 багийг тодруулсан. Тухайлбал, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь, Булган, Сүхбаатар аймгууд, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүрэг тус тус шалгарлаа. Мөн өвлийн спортын төрөлд Булган аймаг, Орхон аймаг,  Баянгол дүүрэг эхний гурван байрыг эзэлсэн юм.

Энэхүү наадмын хаалтын арга хэмжээний сэтгэл догдлуулсан мөч бол наадамдаа маш амжилттай оролцож энэ наадмаас олон медаль хүртэж шилдгийн шилдгээр шалгарсан зургаан хүүхдийг шалгаруулж, тэд ээж нартаа хүндэтгэл үзүүлэн индэр дээр цэцэг гардуулсан явдал байв. V наадмын галт бамбарыг анх удаа буухиагаар аялуулан их наадмын галыг төв цэнгэлдэхэд асаасан юм. Мөн наадмыг эх орон даяар найман өдрийн турш шууд дамжуулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд паралимп, дифлимп болон тусгай олимпийн төрлөөр зохион явуулсан гэдгээрээ өмнөх наадмуудаас онцлогтой боллоо.

Д.Өлзий

相关新闻
注释