АНУ төлөвлөснөөсөө илүү олон дүрвэгч хүлээж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-21 11:20:53

БЕРЛИН. /Xinhua/. Манай улс ирэх хоёр жилд хүлээж авах дүрвэгчдийн тоог нэмнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдлээ.

Керри Берлин хотод айлчлан Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайертай одоогийн дүрвэгчдийн хямралыг хэлэлцэхдээ энэ тухайгаа мэдэгдсэн байна.

Манай улс энэ хямралыг шийдвэрлэхэд туслахад бэлэн байна гэж Керри хэлжээ.

Түүний мэдэгдсэнээр, АНУ ирэх жил дэлхийн улсуудаас 70 мянган дүрвэгч хүлээж авахаар төлөвлөж байснаа 85 мянга болгон нэмжээ. Харин 2017 онд тус улс 100 мянган дүрвэгч хүлээж авах аж.

Сириэс яг хэдэн дүрвэгч хүлээж авахаа Керри тодорхой мэдэгдээгүй байна.

Г.Доржханд

相关新闻
注释