Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх талаар санал асуулга явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-21 14:10:26

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам (ЭЧХН)-аас өнөөдөр Чингисийн талбайд “Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх тухай” хуулийн төслийн талаар санал асуулга явуулж байна.

УИХ-аас Эдийн засгийн  ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Тус хуулийн хүрээнд ойролцоогоор 4 их наяд төгрөгийн хэргийг өршөөнө. Өнөөдөр Монгол Улсын иргэд арилжааны банкуудаас нийт 1.5 их наяд төгрөгийн зээл авсан байна хэмээн ЭЧХН-ын дарга Ш.Төмөрсүх хэллээ.

Тэрбээр, Хөрөнгөө нууж, татвараас зайлсхийсэн гэмт хэрэгтнүүдийг өршөөж байна. Тиймээс улс төрчдийн буруу бодлогоос болж амьдрал нь доройтож буй иргэдийн зээлийг ч мөн өршөөх хэрэгтэй. Монгол Улсад өр, зээлгүй хүн бараг алга. Бүгд л цалингийн болон үл хөдлөх хөрөнгө, малаа барьцаалан зээл авч байна. 100 гаруй хүнд ногдох 4 их наяд төгрөгийн хэргийг өршөөх бус хуулийн дагуу албан татвараа авах хэрэгтэй. Харин өдрөөс өдөрт амьдрал нь доройтсоор байгаа 3 сая хүнд нэг удаа өршөөл үзүүлэх нь зөв.

Бидний саналыг иргэдийн олонх дэмжсэн тохиолдолд “Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх тухай” хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барина” гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻
注释