Юннань мужийн аялал жуулчлалын орлого нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-21 16:18:31

Хятадын Юннань муж оны эхний найман сард аялал жуулчлалын салбараас 200 тэрбум 896 сая юанийн орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.9 хувиар нэмэгджээ.

Дээрх хугацаанд тус муж давхардсан тоогоор гадаадын 3 сая 768 мянган жуулчин, дотоодын 221 сая жуулчин хүлээн авсан байна.

Б.Занданхүү. Хөххот. 2015-09-21

 

 

 

相关新闻
注释