“Дарь-Эх” цогцолборыг 2018 онд ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-21 17:46:22

Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлсний нэг нь “Дарь-Эх” цогцолбор юм.

Тус бүтээн байгуулалтын ажил нь 3 жилийн хугацаанд үргэлжилж, 2018 онд дуусна хэмээн албаныхан хэллээ. Өнөөдрийн байдлаар тус цогцолборын энэ оны бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувьтай байна. “Дарь-Эх” цогцолборыг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Суваргатай уул хэмээн нэршиж заншсан толгод дээр байгуулсан бөгөөд эргэн тойрны 20 га газрыг бүрэн цэцэрлэгжүүлж, дугуйн, явган хүний, гүйлтийн зам бүхий томоохон талбайг тохижуулах аж.
Цогцолборын нээлтэнд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, нийслэлийн Засаг даргын  Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад холбогдох албаны хүмүүс, хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо.

Б.Заяа

相关新闻
注释