Си Зиньпиний АНУ-д хийх айлчлалд Хятадын тэргүүлэх 15 ААН багтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2015-09-21 18:36:50

 БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-д хийх Төрийн айлчлалын үеэр Хятад, Америкийн  худалдаа хөрөнгө оруулалтын   хэлэлцээрийн  бэлтгэлд анхаарахаас гадна интернэт сүлжээний аюулгүй байдал, АНУ-ын технологийн компанийн  Хятад дахь ашиг сонирхол, мэдээлэл, аж үйлдвэрийн салбарын асуудалд анхаарлаа хандуулна хэмээн Хятадын Гадаад харилцааны яамнаас энэ сарын 19-нд мэдээллээ.

Мөн Айлчлалын бүрэлдэхүүнд Хятадын  тэргүүлэх 15 ААН  багтаж байгаа  аж. ААН-үүдийн бүтцэд хувийн хэвшлийн ААН-үүд  голлож  Хятадын мэдээлэл технологийн 3 акул болох  “Tencent”, “Baidu”, "Alibaba” группийн удирдлага багтсан нь энэ удаагийн   ААН-ийн хамгийн сонгомол бүрэлдэхүүн болсон хэмээн үзэж байгаа аж.

 

Бээжин хот. Д.Энхчимэг

相关新闻
注释