Ципрас дахин Грекийн ерөнхий сайд болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-22 09:53:16

АФИН. /TASS/. Зүүний төвч үзэлт Сириза нам өнгөрсөн ням гарагт болсон парламентын сонгуульд ялснаар Грекийн Ерөнхий сайд асан Алексис Ципрас дахин ерөнхий сайд боллоо.

Ципрасын Сириза нам парламентын 300 суудлын бараг талыг нь буюу 145-ыг нь авчээ. Консерватив нам болох Бие даасан грекчүүдтэй Ципрасын нам дахин эвслийн засгийн газар байгуулахаар тохиролцсон байна.

Ципрас өчигдөр үдээс хойш ерөнхий сайдын тангараг өргөжээ.

Еврогийн бүсийн улсууд Грект зориулан 86 тэрбум хүртэлх евро буюу 96 тэрбум долларын хямралаас гаргах багцыг батлах шийдвэр гаргасны дараа болсон сонгуульд Сириза яллаа.

Уг хямралаас гаргах хөтөлбөрийн хариуд Грекийн удирдагчид тэтгэврийн шинэчлэлт хийх, татвар нэмэх зэрэг өргөн цар хүрээг хамарсан эдийн засгийн хатуу бодлого хэрэгжүүлэх ёстой юм.

Мөн цагаачид болон дүрвэгчид олноороо цувж байгааг зогсоохын тулд илүү их зүйл хийхийг Грекийн удирдагчдад ард иргэд нь уриалж байна. Энэ он гарснаас хойш Грект 340 мянга гаруй цагаач болон дүрвэгч очжээ.

Дүрвэгчдийн хямралыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг энэ долоо хоногийн сүүлээр Бельгид болох Европын Холбооны ээлжит бус дээд хэмжээний уулзалтын үеэр Ципрас уриалахаар төлөвлөж байна.


Г.Доржханд

 

相关新闻
注释