НАТО Балтын тэнгисийн орнуудыг хамгаалж чадна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-22 11:54:03

РИГА. /Xinhua/. НАТО-д асар их хэмжээний нөөц бололцоо байгаа бөгөөд бид Балтын тэнгисийн орнуудыг хамгаалж чадна гэж Европ дахь НАТО-гийн нэгдсэн зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагчийн орлогч, генерал Адриан Брэдшоу мэдэгдсэн байна.

Адриан Брэдшоу Латвийн нийслэл Рига хотод болсон НАТО-гийн нэгдсэн зэвсэгт хүчний ахлах албан тушаалтнуудад зориулсан арга хэмжээнд оролцох үеэрээ, Балтын тэнгисийн бүс нутгийг хамгаалж чадна гэдэгт НАТО итгэлтэй байна гэж мэдэгджээ.

НАТО-гийн хуягт машинууд Балтын тэнгисийн орнуудын намгархаг газар нутгаар явахад асуудалтай гэсэн мэдээлэлд тэрбээр тайлбар хийн, эдгээр асуудал нь түрэмгийлэгч, хамгаалагч тал гээд аль алинд нь тулгарах асуудал. Энэ асуудлыг хамгаалагч тал давуу талаа болгон харах хэрэгтэй. Хуягтуудыг нэвтрэхэд саад болж буй бүх зүйлс манай давуу тал юм мэдэгджээ.

НАТО-гийн гишүүн орнууд болон Швед, Финландын ахлах 48 албан тушаалтанд зориулсан “Steadfast Pyramid and Steadfast Pinnacle 2015” цэргийн сургуулилтыг Латвийн Батлан хамгаалахын академи зохион байгуулж байгаа бөгөөд үүнд Адриан Брэдшоу оролцохоор Рига хотыг зорьсон байна.

Д.Нямтулга

相关新闻
注释