Улаанбаатар хот дахь Орхон аймгийн залуучуудыг Ү.Амарбат тэргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-22 13:55:50

Улаанбаатар хот дахь Орхон аймгийн Залуучуудын холбооны ээлжит бус чуулган энэ сарын 21-нд Монголын Залуучуудын холбооны “Залуус танхим”-д амжилттай болж өндөрлөлөө.

Тус чуулганд Улаанбаатар хотноо ажиллаж, амьдарч буй Орхон аймгийн 50 гаруй залуус оролцож, Орхон аймгийн залуучуудыг төлөөлөн ажиллах дарга болон  тэргүүлэгч гишүүд, хариуцлагын зөвлөлийн гишүүдээ сонгов.  Тус холбооны даргаар “Лектор” төвийн сургагч багш Ү.Амарбат нийт төлөөлөгчдийн олонхийн саналыг авсан бол тэргүүлэгч гишүүдээр Г.Анх-Ирээдүй, Ө.Ариунтуяа, М.Энхжин, Л.Тэрбиш, Б.Батбаатар, Г.Батжаргал, З.Буяндаваа, Э.Түвшинжаргал нарыг тус тус сонголоо. Хариуцлагын зөвлөлийн гишүүнээр Г.Уянга, Х.Ядамжав, Б.Анужин нарыг сонгосон аж.

Б.Туул

相关新闻
注释