НҮБ- ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Дундговь аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-22 15:35:40

Монгол Улсад суугаа НҮБ- ын суурин зохицуулагч, НҮБ- ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман энэ сарын 24-26-ны өдөр Дундговь аймагт ажиллана. Тэрээр энэ өдрүүдэд Мандалговь хотод болох “Иргэний оролцоо- Хөгжлийн бодлого” олон улсын форумд аймгийн ИТХ- ын даргын урилгаар оролцох юм. 

Хатагтай Биата Транкман НҮБ- ын суурин зохицуулагч, НҮБ- ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчөөр Монгол Улсад томилогдоод удаагүй бөгөөд хөдөө орон нутагт ажиллах анхны томилолт нь Дундговь аймаг болж байгааг онцолж байна. Тус аймагт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн төслүүдийн хэрэгжилт, үр дүнтэй танилцах бөгөөд тухайлбал Гурвансайхан, Өлзийт сумын төвд хэрэгжсэн “Хөдөөгийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах нь” төслийн үр дүн, тус суманд хийж буй бүтээн байгуулалттай танилцах юм байна.

 Т. Отгонтуяа

相关新闻
注释