Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр ДАШТ-д оролцохоор болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-23 13:14:28

Монгол Улсын сагсанбөмбөгийн 3х3 төрлийн шигшээ багийг 2016 оны 10 дугаар сард урд хөршид болох 3х3-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох урилгыг албан ёсоор ирүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ Шиньяан хотноо болсон 3х3 Ази тивийн оюутны анхдугаар сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй эмэгтэй нийт дөрвөн баг оролцож эрэгтэй нэгдүгээр шигшээ баг мөнгөн медалийн болзол хангасан юм. Тус тэмцээний шигшээд шалгарч тэргүүлсэн БНХАУ болон манай сагсанбөмбөгийн шигшээг ийнхүү ДАШТ-д оролцох эрх олгожээ.

Монголын сагсан бөмбөгчдийн хувьд анх удаагаа ДАШТ оролцохоор болсон нь манай тамирчдад өндөр итгэл хүлээлгэсэн төдийгүй одооноос бэлтгэлээ сайн базааж амжилттай оролцох зорилт дэвшүүлэхийг сануулж байна.

Д.Өлзий

相关新闻
注释