М.Билгүүндалай соробан сампингийн улсын аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-23 15:31:21

Ховд аймгийн Булган сумын "Минжит Булган" цогцолбор сургуулийн 8 дугаар ангийн сурагч  М.Билгүүндалай Соробан сампингийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 12-оос дээш насны ангилалд алтан медалийн эзэн болж Монгол Улсын аварга боллоо.

Түүнийг Энэтхэг улсад болох ДАШТ-д оролцох эрхээр шагнажээ. Дашрамд дуулгахад, М.Пүрэвхүү захиралтай Ховдын Булган сумын 12 жилийн сургуулийн хамт олон соробан сампингийн  сургалтыг сумандаа эхлүүлж, сурагчдыг энэхүү оюуны спортоор хичээллэх боломжийг олгосноор орон нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээний оюунлаг хүмүүсийг бэлтгэхээр зорьж байна.

Д.Өлзий

相关新闻
注释