Хуулийн хэлтсийн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-23 16:06:58

Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын мэргэжилтнүүдийг хамруулсан сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэнд энэ сарын 23, 24-нд болно.

Сургалт нь тэдгээр ажилтнуудын ур чадварыг дээшлүүлж чадавхжуулах зорилготой ба эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийж буй УИХ-аар баталсан хуулиуд, түүний хэрэгжилт, үр дүн болон шинэчлэн найруулж буй, одоо мөрдөгдөж байгаа хууль түүнд оруулах өөрчлөлт, хуультай холбогдон гарсан дүрэм журмын талаар мэдээлэл хүргэх юм.

Сургалтаар Захиргааны ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай зэрэг хуулийг хөндөж ярихаас гадна Хууль зүйн яамны бодлого чиглэлийн талаар холбогдох хүмүүс мэдээлэл хийх аж.

Б.Туул

相关新闻
注释