Пара-таеквондочид алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-24 13:24:40

Монголын пара-таеквондогийн тамирчид ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

Тодруулбал, Г.Болор-Эрдэнэ алт, Б.Шинэбаяр мөнгө, О.Энхтүвшинзаяа хүрэл медалийн эзэн болж багийн дүнгээр Монголын баг ОХУ, Иран, Азарбайжан, Туркийн багийн араас шагналт тавдугаар байрт шалгарчээ. Дашрамд дуулгахад, пара-таеквондогийн спорт нь 2020 оны Токиогийн олимпийн наадмаас эхлэн Паралимпийн наадмын албан ёсны нэгэн төрөлд багтах юм.

Д.Өлзий

相关新闻
注释