Дархан аварга Д.Цэрэнтогтохын хөшөөг босгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-09-24 16:25:41

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, чөлөөт бөхийн Ази тивийн аварга Д.Цэрэнтогтохын гэгээн дурсгалыг хүндэтгэн Өвөрхангай аймгийнхан хөшөө босгохоор болжээ.

Одоогоор Дархан аваргын хөшөөний эх загварыг гаргаж, хүрлээр цутгахаар төлөвлөөд байгаа юм. Монголын ард түмний хайрлан хүндэтгэдэг дархан аваргын гэгээд дурсгалыг мөнхжүүлэн, алдаршуулах тус хөшөөнд зориулан хандивын аянг эхлүүлээд байна.

Д.Өлзий

相关新闻
注释