Эрүүл мэнд, спортын сайд ГССҮТ-ийн удирдлагуудад үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-09-24 18:10:23

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ГССҮТ-ийн эмч, ажилчид болон эмнэлгийн удирдлагуудтай уулзлаа.

 ЭМСЯ-ны сайдын зөвлөлийн хурлаар харьяа эмнэлгүүдийн захирлуудтай хийсэн үр дүнгийн гэрээг хагас жилээр дүгнэхэд тус эмнэлэг хангалтгүй үнэлгээ авсан тул ГССҮТ-ийн дарга З.Мэндсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч томилоод байгаа.  

 Энэ удаа салбарын сайд өмнөх удирдлагын гаргасан адлаа дутагдал, хууль бус үйл ажиллагааг даруй таслан зогсоохыг үүрэгдлээ. Тухайлбал, тус эмнэлгийн өмнөх удирдлагууд Н.Алтанхуяг сайдын Засгийн газрын үед өгсөн үүрэг даалгаврыг одоо болтол ажил хэрэг болгоогүй, эмнэлгийн гадна талбайд авто машины зогсоол, яаралтай түргэний тэрэг орж гарах замын урсгалыг хааж хувийн байгууллагад газар олгосон зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэл өглөө. Шаардлагатай бол Цагдаагийн байгууллага болоод дүүргийн удирдлагуудтай хамтарч асуудлыг шийдэрлэх талаар хандаж ажиллах болно гэдгээ ч мэдэгдсэн юм.

Түүнчлэн нэн тэргүүнд улсын эмнэлэг хувийн байгууллагуудад давуу эрх олгож эм ханган нийлүүлэлт хийж байгаа эмийн сангууд болон түрээсийн гэрээгээр эмнэлэг дотор үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын гэрээг дахин харж, хуульд нийцүүлэн ажиллуулахын онцгойлон сануулав.

Өнөөдрийн байдлаар ГССҮТ-д нийт 11 байгууллага түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд, тэдний тав нь эмийн сан байна. Дээрх хувийн байгууллагуудтай шууд гэрээ хийн, сонгон шалгаруулалтгүй давуу эрх олгосон нь АТГ-ын шалгалтаар илэрсэн тул гэрээг цуцлахыг үүрэг болголоо.

 Мөн “Монхимо” ХХК-тай гэрээ байгуулан эмнэлгийн барилга байгууламжид өөрчлөлт оруулах замаар үүдний хэсэгт нэмж нэг давхар барилга барьж хувийн лаборатори барих гэрээг хүчингүй болгох үүрэг даалгавар өглөө.

Энэ үер эмч ажилтнууд удирдлага солигдсоноос болж, эмнэлгийн үйл ажиллагаанд доголдол гараагүй, эмчилгээ үйлчилгээ хэвийн явагдаж байгааг хэлж түр орлон гүйцэтгэгчийг дотроос нь томилсон нь зөв шийдвэр боллоо хэмээж байв. Салбарын сайд  шинэ удирдлагын багаа дэмжин хамтран ажиллахыг эмч, мэргэжилтнүүдээс хүсэв.

Ж.Болор

 

相关新闻
注释