Уулчин Д.Отгонхүү сонгон шалгаруулалтад тэргүүн байр эзэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-25 17:32:42

“X international Elbrus race 2015” уулын гүйлтийн олон улсын тэмцээний сонгон шалгаруулалтанд манай улсын тамирчин Д.Отгонхүү 01 цаг 05 минутын хугацаанд гарч түрүүлжээ.

Харин хоёрдугаар байрт Польш улсын тамирчин Марсин Ржезотко, гуравдугаар байрт ОХУ-ын тамирчин Артем Хвостов шалгарсан байна. Европ тивийн ноён оргил Кавказын нурууны Эльбрус уулын 5642 м өндөртэй баруун оргилд гарах тус тэмцээн энэ сарын 19-27-нд болох юм. Энэхүү тэмцээнд ОХУ, АНУ, Казакстан, Беларусь, Франц, Анголь, Польш зэрэг 10 гаруй орны тамирчид оролцож байгаа бөгөөд гүйлтийн тэмцээний сонгон шалгаруулалт энэ сарын 22-нд ОХУ-д болжээ. Тус сонгон шалгаруулах тэмцээнд тэнцсэн 13 тамирчин үндсэн тэмцээнд оролцох эрхтэй болов.

Харин манай тамирчин үндсэн тэмцээний үеэр гараанаас гарч түрүүнд явж байсан ч 4800 м зам туулсны дараа өвдөгний бэртэл нь сэдэрч тэмцээнийг орхисон байна. Уулчин Д.Отгонхүүгийн хувьд Монгол улсаас ганцаараа оролцож байгаа бөгөөд Эльбрус уулын 5642 м өндөрт дөрөв дэх удаагаа зорчиж байна.

Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 11-14-нд Ховд аймгийн нутагт болсон Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Т.Гүррагчаагийн нэрэмжит “Цамбагарав -2015” өндөр уулын улсын аварга шалгаруулах тэмцээний соло хурдны авиралтад 2:07:00 цаг авирч, шинэ рекорд тогтоосон юм.

Д.Өлзий

相关新闻
注释